Х.Тэмүүжин буцаж, Б.Билэгт ирэх үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 12 ・ 6

ЦЕГ-т дахин түгшүүрийн дохио хангинаж эхэллээ. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг “Салбарын сайдаа тагнаж чагнасан, “шинэчлэл”-ийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг дэмжиж ажиллахгүй эсэргүүцэл илэрхийллээ” хэмээн албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж түүнийг өнгөрөгч наймдугаар сард албан тушаалаас нь чөлөөлсэн билээ. Энэхүү шийдвэрийг Б.Билэгт хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан бөгөөд гомдлыг шүүхээр хэлэлцээд албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан нь дээрх түгшүүрийн дохио дахихад хүргэв.
 

Тодруулбал, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох иргэний хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхээр уржигдар хэлэлцсэн байна. Харин хэвлэл мэдээллээр “Б.Билэгтийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшилсон”, “Өмгөөлөгчид нь ирээгүй” зэрэг буруу ташаа мэдээлэл гарсан учраас Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх өчигдөр албан ёсны мэдээлэл хийлээ.
 

Тэрбээр “Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгт нь 2014 оны наймдугаар сарын 15- ны өдөр тус шүүхэд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258, 269 дүгээр тогтоолыг хүчингүй болгох мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
 

Шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад эрүүгийн хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 08.00 цагт шүүх хуралдааныг товлож явуулсан.
 

Шүүх хуралдаанаар Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258 дугаар тогтоолын 1 дэх заалт, 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 296 тогтоолын 1 дэх заалт нь Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Билэгтийг Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг Засгийн газарт даалгасан.
 

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 3.817.000 төгрөгийг Засгийн газраас гаргуулж, Б.Билэгтэд олгохоор шийдвэрлэсэн” гэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Ариунболд, харин хариуцагч Засгийн газрыг төлөөлж Зүмбэрэл нар ажилласан аж. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй юм байна.
 

Хамгийн гол нь давж заалдах шатны шүүх анхан шатны хуралдааны шийдвэрийг баталгаажуулбал Б.Билэгтийн оронд ЦЕГ-ын даргаар томилогдсон С.Баатаржавын томилгоо хууль бус болж таарна. Тэгэхээр хууль бус даргын гаргасан шийдвэр, албан тушаалын томилгоо, бүтэц бүрэлдэхүүнд хийсэн өөрчлөлт мөн хууль бус болж таарах болж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 12/

    Билэгт одоо болих хэрэгтэй шдээ монголын цагдаад анхан шатнаас нь цагдаагийн ажил хийсэн цагдаагийн амьдрал мэддэг бас мэргэжлийн хүн ээр ЦГЗ-ын удирдуулах хэрэгтэй.тэрнээс Билэгт шиг улс төрийн хүн хэрэггүй шүү дээ.Монголын цагдаа улс төрийн байгууллага биш шүү дээ Билэгт ичих нүүртэй баймаар юм аа

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 12/

    тэмүүжин гадаадын харъяат гэх газар шинээр байгуулж улсын хил хамга******** бодлгыг устгаж хилчид, хилийн цэргийг 2 хувааж үндэсний аюулгүй байдалд ноцтой занал хийлэл хийсэн хүн дээ шинээр байгуулсан гадаадын харъяат иргэний хөдлөгөөний газрын удирдлагууд нь дандаа өөрсдийнх нь хүний г тавьж гар хө

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 12/

    Тэмүүжиний хийж байгаа бүхэн МУ-ын эрх ашигт харшилж байгаа.Эмнэлэг нурааж өөрийхээ контор болгосон, МУ-ын дархан хилийг эзэнгүй болгож харыхан болон гэмт хэрэгтнүүдэд найр тавин өгсөн, хөдөл. **********л, ЗЦГ-ыг татан буулгаж гэмт хэргийг хэд дахин өсгөсөн,Олон зуу, мянган жилээр мөрдөгдөж ирсэн өө

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 12/

    Олон зуу, мянган жилээр мөрдөгдөж ирсэн өөрийн гэсэн эрхэмлэж явдаг үнэт зүйлс, зан заншил,ёс зүйтэй НЭГ ҮНДЭСТЭН-УЛСАД мөрддөг эх газрын хуулийг цагаачдаар бүрдсэн АНУ буюу далайн Олон зуу, мянган жилээр мөрдөгдөж ирсэн өөрийн гэсэн эрхэмлэж явдаг үнэт зүйлс, зан заншил,ёс зүйтэй НЭГ ҮНДЭСТЭН-УЛСАД

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 12/

    Тэмүүжиний хийж байгаа бүхэн МУ-ын эрх ашигт харшилж байгаа.Эмнэлэг нурааж өөрийхээ контор болгосон, МУ-ын дархан хилийг эзэнгүй болгож харыхан болон гэмт хэрэгтнүүдэд найр тавин өгсөн, хөдөл. **********л, ЗЦГ-ыг татан буулгаж гэмт хэргийг хэд дахин өсгөсөн,Олон зуу, мянган жилээр мөрдөгдөж ирсэн өө

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 12/

    Тэмүүжиний хийж байгаа бүхэн МУ-ын эрх ашигт харшилж байгаа.Эмнэлэг нурааж өөрийхээ контор болгосон, МУ-ын дархан хилийг эзэнгүй болгож харыхан болон гэмт хэрэгтнүүдэд найр тавин өгсөн, хөдөл. **********л, ЗЦГ-ыг татан буулгаж гэмт хэргийг хэд дахин өсгөсөн,Олон зуу, мянган жилээр мөрдөгдөж ирсэн өө

    Хариулах