Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 12
Нөхөд нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулж, дараагийн хүнийг томилох асуудлаас болж АН-ынхан жинхэнэ үнэн төрх, царайгаа илчлэв. Өөрөөр хэлбэл, энэ намд дүрэм, журам гэж зүйл алга. УИХ дахь АН-ын бүлгийнхэн ганц хүний нэрийг тодруулах гэж наанаа инээж буй ч цаанаа энгэрээ уралцаж, хөмхийгөө зууж байгаа нь үнэн бололтой.
Харин УИХ дахь АН-ын бүлэг дүрэм, журам баримтлах байтугай хууль зөрчсөөр ирсэн. Тэд энэ УИХ бүрдсэний дараагаас цөөнхийн бүлгийн гишүүдийг байнгын хороонд тэгш хуваарилах асуудлыг зөрчиж, зөвхөн эрх баригч хүчин гэдгээр хүч далайлгаж ирсэн. Гэтэл өнөөдөр энэ асуудлыг намдаа гаргачихсан нь ичгэвтэр хэрэг. АН-ын бүлэг гурван өдөр хуралдсаны эцэст шинэ Ерөнхий сайдад Р.Амаржаргал гишүүнийг нэр дэвшүүлж байгаагаа зарласан. Шинэ Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат гишүүн нарыг нэр дэвшүүлсэн ч эцсийн бүлэгтээ Р.Амаржаргал гэдэг сонголтыг хийсэн. Гэхдээ нэр дэвшигч Д.Ганбат нэрээ татсан ч УИХ дахь АН-ын бүлгийн хуралд Ч.Сайханбилэгийг оролцуулалгүйгээр тодруулчихсан нь асуудал болоод байна. Тиймээс АН-ын Хяталтын хорооноос бүлгээс гаргасан шийдвэрийг дүрэмд нийцээгүй гэдгээр хүлээж аваагүй нь тэднийг зөрчилтэй гэдгийг зарласан хэрэг. Нөгөөтэйгүүр
ҮЗХ-ны хурлаар баталсан тогтоолыг засварласан нь хамгийн эрсдэлтэй зүйл болоод байгаа юм.
Угтаа АН-ын ҮЗХ хурлаар Н.Алтанхуягийн орны хүнийг томилох, дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэгт тоглоом өрнөсөн. З.Энхболд хүртэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт байгаа 34 гишүүнийг шууд нэр дэвшүүлээд, эрэмбэлье гэсэн санал гаргасан ч АН-ын дүрэм гээчид нийцээгүй гэдгээр хүлээж аваагүй байдаг. Тиймээс дүрмээрээ дараагийн Ерөнхий сайдыг зөвхөн намын дарга л нэр дэвшүүлнэ гэдгээр Н.Алтанхуягт даалгасан. Өөрөөр хэлбэл, УИХ дахь бүлэгт биш намын дарга удирдахаар болсон. Гэтэл намын даргынхаа урдуур толгой мэдэн орж, бүлэг асуудлыг шийдэж байгаа нь дүрмээ дагасан хэрэг үү.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.