Хүннү моллын “Цагаан сар-Ёндоотой экспо” цаг тутам азтан шалгаруулна

Бизнес ・Нийтэлсэн: Баярмаа 2017 01 сар 30 ・ 1
 

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн хоёрдугаар сарын 13-26-ны өдрүүдэд “ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО”-г Хүннү Молл цогцолборт зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн онд Дүнжингаравын “Нүнжигтэй экспо”-г амжилттай зохион байгуулж, хүмүүсийн урсгалыг Дүнжингарав худалдааны төвд төвлөрүүлж чадсан уг хамт олон энэ жил Хүннү молл цогцолборыг хамгийн тохилог, хэрэглэгчийн тав тухыг дээд зэргээр хангаж чадсан орчин гэдэг утгаар нь сонгожээ. “Цагаан сар – Ёндоотой экспо” өглөөний 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл үргэлжлэх учир ажлын дараа ч сар шинийн бэлтгэлээ базаах боломжтой. “Уулын зам”-аар давхин Хүннү молл руу очих боломжтой учир замын түгжрэл дунд цаг заваа барахгүй. 

Цагаан сарын хэрэгцээт бараагаа худалдан авах зуураа хүүхдүүдээ тоглоомын талбайд саатуулж, үзвэр үйлчилгээ ч үзчихнэ. Үндэсний шилдэг үйлдвэрлэгчид, гар урчууд, брэнд импортлогчдын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авч, цаг тутамд азтан шалгаруулах сугалаанд оролцон, алтан унжлагат хэмээх тахиа жилийнхээ ёндоог үзэх гээд сэтгэлд таатай буцах бүх боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн хоёрдугаар сарын 14-нд тохиох, “Цагаан сар-Ёндоотой экспо”-ны нээлтэнд эрхэм худалдан авагч та амжиж ирвэл “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, СТА Ө.Цэрэнчунт, дуучин Э.Болормаа, СТА Т.Солонго, “Шанз 3” хамтлаг, Ардын язгуур урлагийн “Нүүдэлчид” хамтлагийн тоглолтыг үзэж, сонороо мялааж, сэтгэлээ сэргээх аж.

Үндэсний шилдэг үйлдвэрлэгчид нэг дор худалдаа хийх “Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Жигд хүч” ХХК-ийн “Улаанбаатар” майноз, “Улаанбаатар” сүү, “Алиман Сар Бэйкэри”-гийн “Билигт” хэвийн боов оролцож байгаа. Тэгэхээр цаг тутмын азтанууд ивээн тэтгэгчийн багц бүтээгдэхүүн, тавгийн идээ, гарын бэлэг, зочдоо дайлах амттан, оюунлаг бэлэг сэлт, бүх л төрлийн импортын бараа бүтээгдэхүүний азтан болж ёндоогоо сорих боломжтой аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: