ОХУ-д зорчих иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 31 ・ 1

ОХУ-д нэг сараас дээш хугацаагаар зорчих бол зохих ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай болжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Элчин сайдын яамнаас түр хугацаагаар зорчихоор төлөвлөж буй иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ. Тодруулбал, гадаад паспортын хүчинтэй байх хугацааг шалгаж байх, хэрэв зургаан сараас доош хугацаа үлдсэн бол паспортаа сунгуулах, цагаачлалын картыг буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх, ОХУ-д байрласан газрынхаа хамгийн ойрын шуудангийн салбар, байрласан зочид буудал, эсхүл ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгэл хийлгэх, consul.mn вэб сайтад байх “Сэрэмжлүүлэг”-тэй танилцах, ОХУ-аар дамжин бусад улс руу зорчихдоо тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз урьдчилан авах шаардлагатай. Хуурамч баримт бичиг авч ОХУ-ын хилээр дамжин гарах оролдлого хийвэл  ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу хоригдох, ялаар шийтгүүлэх  тохиолдол гарч байгаа. Мөн битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байхыг  анхааруулжээ. Үүнээс гадна ОХУ-д амьдарч буй болон түр хугацаагаар зорчиж буй иргэд ЭСЯ-тай яаралтай холбоо барих шаардлагатай бол 8 (499) 252-78-67, 8 (499) 241-15-57 гэсэн факс, утсаар холбогдож болох юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: