С.Эрдэнээс ахмадууд 5 мянган төгрөг авч, санал өгсөн үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 31

 

С.Эрдэнэ ардчилсан намын дарга болж байгаа нь манай улсад үүссэн улстөрийн тогтолцоо, олгиархжсан байдлын үнэн төрхийг илтгэж байгаа хэрэг. Тэрээр өөрийн хүүхэд ах дүү нартайгаа нийлж, улсын хөрөнгийг нэлээд шамшигдуулсан гэдэг. Тодруулбал, түүний охин Э.Содгэрэл “Төгс эрдэм сан”-ын нэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд зориулан барилга бариулсан байдаг. Гэвч уг барилгаа өнгөрсөн жил 13 давхар түрээсийн оффис болгочихсон байгаа юм. Мөн С.Эрдэнэ гишүүн “Их тамир” ахмадын амралтын газрыг босгож, ихээхэн ашигтай ажиллахын зэрэгцээ “Гурван тамир” дунд сургуулийг анх үүсгэн байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургана гэж байсан ч одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусдын адил төлбөртэй сургаж байгаа юм байна. Мөн үүнээс гадна “Их тамир” амралтын газрын ойролцоо буюу Хандгайтын амыг бараг тэр чигт авсан бөгөөд тэндээ “Хандгайт” хотхон сүндэрлүүлж, орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулсаар байгаа.

С.Эрдэнэ өмнө нь Баянгол дүүргийн засаг дарга хийж байгаад УИХ-д орсон түүхтэй. Тиймдээ ч дүүргийн газар нутгийг  хувийн эзэмшлийнх мэт аашилдаг учир Баянголыг “Эрдэнэ вангийн хошуу” гэж хошигнодог болсон юм билээ.  Сая С.Эрдэнэд саналаа өгсөн ахмадууд түүнд баярлалаа, баярлалаа хэмээн дахин, дахин хэлж. Саналаа өгчихөөд бөхөлзөөд гарцгааж байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Учир нь ахмадуудад 5 мянгаас эхлүүлээд, 10,50,100 мянга хүртлэх төгрөг тараасан байж болзошгүй аж. Тиймээс мөнгө авсан ахмадууд ихэд баярлаж буйгаа илэрхийлэн түүнд саналаа өгсөн юм байна. 

 

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.