62.500 гэдэг сүлжээ луйвар байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 02 ・ 3

Манай улсын эдийн засаг хямралтай байгаа болоод ч тэрүү сүлжээний бизнес галзуурч байна. Тэр хэрээр энэ бизнесийн хохирогчдын төө өдөр ирэх бүр өссөөр байгаа аж. Үүнээс хохирсон асуудлаар цагдаад хандах хүмүүсийн тоо ч өссөөр байгаа юм байна.

Тухайлбал, 62.500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэрэг мөнгө болгож өсгөж авдаг гэнэ. Эхлээд орсон хүмүүс нь эхэлж орсныхоогоо авах гэх зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явсаар байгаад л сүүлд орсон хүмүүс нь ямарч мөнгөгүй болоод шатаад хоцордог байна. Одоогийн байдлаар энэ асуудлаар хохирсон хүмүүсийн тоо 300 хол давж, иргэд нийтдээ 70 гаруй сая төгрөгөөр хохирчихоод байгаа гэдгийг цагдаагийн газраас анхааруулж байна.  Хамгийн хэцүү нь энэ хэрэгт хохирогч, залилагч гэж олдоггүй аж. Цагдаагийнхан тайлбарлахдаа хүний мөнгийг  хүчээр булааж аваагүй учир хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байгаа юм байна. Анх тохиролцоод хохирогчид өөрсдөө мөнгөө өгч байгаа тохиолдолд хэрэг үүсгэх боломжгүй иргэд хохирч үлдээд байгаа юм. Гэтэл энэ сүлжээний зар гадуур явсаар байна. Хүн олно гэж зовохгүйгээр долоо хоногт 62500 төгрөгөөр 187500 болгож авах боломжтой гэсэн зар их байна. Үүнд зарим иргэд хууртаж хохирч байгаа юм. Үүнийг хэн зохиож, хаанаас гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч үүнд оролцсон хүмүүсийг шалгаж байгаа юм байна.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: