Ноцтой зөрчил гаргахад яагаад сануулга өгөх төдий байна Ц.Ням-Осор дарга аа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 02 ・ 5

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК болон “Монголын цахилгаан холбоо” компаниудад санхүүгийн шалгалт хийхэд шалгалтаар “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК нь  709,617,967 төгрөгийн үндсэн хөрөнгө олж авсан, 1,159,570,281 төгрөгийн тендер, худалдан авалтын зөрчилтэй байжээ. Гэвч ямар нэгэн хариулцага тооцолгүй, анхааруулаад өнгөрсөн байгаа юм.


Харин “Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд төрийн өмчийн, бодлого зохицуулалтын газраас шалгалт хийхэд 2,638,19 төгрөгийн зөрчил илэрсэн аж.  Тодруулбал шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2,168,11 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570,8 орчим сая төгрөгөөр тасалдуулсан байжээ. Мөн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан гаргахдаа зардалд шингэсэн худалдан авалтыг орхигдуулсан, зохих журмын дагуу 820 сая төгрөгийн худалдан авалтын гэрээ шинэчлээгүй, бага үнийн дүнтэй шууд худалдан авалт хийгдсэн гэрээнүүдээс компанид хохирол учраагүй ч нийт 10 бэлтгэн нийлүүлэгчээс 75,6 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж аваагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн цаашид зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан гэж байна. Ийм хариуцлага үүрүүлдэггүй шалгалт ч гэж юу байхав. Энэ мэт ноцтой улсад хохиролтой, зөрчлүүд гаргасан ч сануулаад л өнгөрөөгөөд байвал юу болох бэ. Сануулга авна гээд мөнгө завших нь байна ш дээ цаадуул чинь. Дорвитойхон арга хэмжээ авч болдоггүй юм уу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор оо.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 02/

    Осоргарав гуай ядуу ардын амьдрал мэдэхгүй хуйвалдагч.Биднээс юугаа авах гээд байнаа.Тэр луйварчдаас нь гаргуулаач.Солонгосын тусламж ийм хэлбэр төдий балиар санаагаар хийгдээгүй.Ард түмэн үнэн сэтгэлээсээ өгч байсан хандив.Луйварч түшмэдийн тавьсан өрийг бид төлөхгүй ээ.Тэд нарын луйвардсан мөнгийг

    Хариулах
  • цыыуж / 2017 02 сар 02/

    энэ шазайсан луйварчин болимоор юм.Хялганатын модыг дуусгасан хулгайч нөхөр.одоо ялаа эдлэх болоогүй юу?

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 02/

    Чоноор хот мануулна гэж энэ юм.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 02/

    Хамт ууж идсэн улс чинь юу гэж нөгөөгөө шийтгэх юм.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 02/

    Үхэх нас нь ойртчихсон иймэрхүү амьсгаанууд шудрага байж чаддаггүй юм.

    Хариулах