НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлсээр байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 02 ・ 3

НӨАТ-ын 2016 оны буцаан олголтыг Төрийн сангаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. Өнгөрсөн онд төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг иргэд анх удаа эргүүлэн авч байгаа энэ юм.

Харин зарим иргэдийн данасанд мөнгө ороогүй багйаа.  Учир нь төрийн сангаас нэг өдөрт дээд тал нь 50 мянга гүйлгээ хийх хүчин чадалтай. Иймд нэг өдөрт ийм тооны иргэн рүү тус сангаас иргэдийн буцаан олголтыг шилжүүлж байгаа аж. Харин аль нэг банкны хэрэглэгчдэд түрүүлж үйлчлээгүй юм байна.

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт авахаар баримтаа бүртгүүлсэн иргэд хувийн мэдээллээ баталгаажуулаагүй бол хоёрдугаар сарын 15-ны дотор баталгаажуулахыг анхаарууллаа.

Дашрамд хэлэхэд хувийн эмнэлгүүд, банкууд, жижиг дунд үйлдвэрлэгчид НӨАТ төлдөггүй. Иймд эдгээр байгууллагад төлсөн таны НӨАТ-ын хоёр хувийг улсаас эргүүлэн олгохгүй юм.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 06/

    САНАЛ. АРХИ зарах зөвшөөрөлийг НӨАТ өгдөг дэлгүүрт л өгөх хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 02/

    БАЯРЛАЛАА, ЯМАР Ч БАЙСАН ТАТВАР ХЭЛСЭНДЭЭ ХҮРЛЭЭ

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 02/

    Урамшуулал авахын тулд хувийн мэдээллээ баталгаажуулна гэжээ. Яаж баталгаажуулах юм бэ

    Хариулах