Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 03
・ 1

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрөгч нэгдүгээр сард төв талбайд зохион байгуулсан билээ.
Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү маргааш 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Дашрамд дуулгахад өнгөрөгч нэгдүгээр сард болсон өдөрлөгөөр 300 орчим иргэд номоо солилцжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.