Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 03
・ 6

Сүүлийн жилүүдэд манай улсад янз бүрийн өвчин их гарах болж үүнийг дагаад эмнэлгүүд тэр дундаа болсон болоогүй эм зардаг эмийн сангууд хэт олширсон байна. Мөн хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндийг эмчлэх бус улам дордуулах эм бэлдмэлүүд ч хаа сайгүй зарагдах болжээ. Холбогдох хяналтын байгууллагуудаас үүнийг шалгадаг, доривтой нэг тийш болгож, арга хэмжээ авч тэр бүр чадахгүй л байна.
Тухайлбал, саяхан шарх угаах, гадуур хэрэглэх зориулалттай перкисийг өвчтөний судсаар хийж байсан ноцтой зөрчил илэрсэн байгаа. Мөн саяхан “Их төгөл” эм ханган нийлүүлэх байгууллагын импортолдог дуслын систем дотор хүний үс ороод бохирдчихсон зөрчил илэрчээ. Энэхүү дуслын системээр хүн дусал хийлгэвэл үхэлд хүргэх аюултай юм байна. Ийм тохиолдолд системээр дамжуулж хүний цусанд бактер орж, аль нэг эрхтэнийг нь өвчлүүлэх цаашлаад үхэлд хүргэх аюултай байдаг ажээ. Энэхүү дуслын систем нь хятадынх байсан аж.Магадгүй хятадуудын санаатайгаар хийж буй монголчуудад хортой бүтээгдэхүүнүүдийн нэг байсан байж болох юм.
Тодруулбал, уг дулсын системийг БНХАУ-ын “Nanjing Joyful” үйлдвэрт үйлвэрлэсэн юм байна. Дээрх байгууллага үүнийг Хятадаас импортлож, бусад бүх эмийн сангуудаар тараасан байжээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.