Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 03
・ 1

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны буцаан олголт өчигдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн. Тэгвэл өчигдөр оройны байдлаар нийт 87 964 хүнд 7.9 тэрбум төгрөгийн буцаан олголтын мөнгийг өгсөн байна.
Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд нэг удаа авах тооцоо байгааг албаныхан хэлсэн. Тэдний мэдээллээр Төрийн сан нэг өдөрт 50 мянган гүйлгээ хийх хүчин чадалтай. Иймээс энэ дагуу 620 мянган иргэний данс тус бүр рүү төлсөн НӨАТ-ынх нь 20 хүртэл хувийг шилжүүлэх аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.