Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 03
・ 5

Согтуу жолооч хүүхэд мөргөөд хэргийн газрыг орхин явсан тохиолдол бүртгэгдлээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдийг саатуулсан байна. Тодруулбал, Сонгинорхайран дүүргийн 2-р хороо Нарангийн голын зам, Нарангийн голын эцсийн буудлын замд амины Hyundai Verna автомашины жолооч С нь явган зорчигч СХД-2 хороонд оршин суух Б /16н.эр/ мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхино.
Жолоочийг Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, нар шуурхай эрэн сурвалжлан олж илрүүлжээ. Жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон бөгөөд драгер үлээх чадваргүй бйасан аж. Улмаар автомашиныг ТХТС Байранд байрлуулжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.