Энэ онд 38 мянга тонн үхрийн мах, 20 мянган тонн адууны мах экспортлоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 03 ・ 1

Энэ онд үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар болжээ. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга тонныг экспортлоно гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Харин үхрийн мах 500 тонн, хуурай сүү 4240 тонн, үрийн буудай 10 мянга тонн импортолж, шингэн сүүний импорт хийхгүй байх нь зүйтэй гэж хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн гишүүд үзжээ. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт тус тус чиглэл болгосон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: