Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 12
・ 3
УИХ-ын АН-ын бүлэг өчигдөрийн хуралдаанаараа дараагийн Ерөнхий сайдын нэрийг гишүүдийн 100 хувин саналтайгаар дэвшүүлсэн. Тодруулбал, Р.Амаржаргалыг өчигдөрийн хуралдаанд суусан 28 гишүүн бүгд дэмжсэн. Ингээд олонхийн саналаар дараагийн Ерөнхий сайд тодорлоо үүнийг ҮЗХ-оор эцэслэн шийдвэрлэнэ гэж шийдээд хурал тарсан билээ. Гэвч АН-ын хурал дууссаны дараа Р.Амаржаргалыг дүрмийн бус санал хуралтаар дэмжсэн. Өөрөөр хэлбэл хурал удирдагч нар хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулсан гэх зэрэг маргаан дэгдээд байгаа. Тэр байтугай Н.Алтанхуяг “Намаасаа урвасан, намын дүрмийг уландаа гишгэсэн, хувиа хичээгчдийг дэмжихгүй гэж хэлээд” намын бүлгийн хуралдаанаа орхин гарсан билээ. Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайдыг түр хугацаанд томилсон нь хүртэл хууль зөрчсөн асуудал гэж үзээд байгаа. Хуулиар “Ерөнхий сайд нас барсан тохиолдолд эсвэл эрүүл мэндийн шалтгаанаараа ажлаа чөлөөлсөн бол үүрэг гүйцэтгэгчээр өөр хүнийг томилоно. Хэрэв тэгээгүй бол дараагийн Ерөнхий сайд томилогдтол хуучин Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байна” гэсэн заалт байдаг аж. Ингээд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Н.Алтанхуяг томилогдох магадлалтай гэсэн жиг жуг хийсэн яриа цуураад байгаа гэнэ. Мөн Хөвсгөл аймгийн АН-ын бүлэг Р.Амаржаргалд дургүйцлээ илэрхийлж шаардах хуудас хүртэл АН-ын бүлгийн даргад хүргүүлсэн байна.
Х.Тэмүүжин гишүүн хүртэл Н.Алтанхуягтай санал нэг байгаагаа ч илэрхийлж хуралдааныг хаяж гарсан. Тэрээр “Ерөнхий сайдын кабинетэд орж ажиллахгүй харин хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудал дээр Засгийн газрыг УИХ дотор дэмжиж ажиллана, харин шинээр томилогдох Ерөнхий сайд хуулийн байгууллагын толгойд улстөрчдийг тавьдаг муу жишгээс аль болох хурдан салж, мэргэжлийн хүмүүсээр нь удирдуулаарай” хэмээн хэлээд гарсан гэдэг шүү.
Харин зарим гишүүд “Анх удаагаа албан тушаалтай холбоотой асуудалд фракцийн зүгээс шийдвэр гаргасангүй. Ер нь манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ гээд энэ хямралаас гарах нь чухал гэж АН-ын бүлгийн гишүүд санал нэгдээд, фракци хамааралгүй нэр дэвшүүлсэн” хэмээн Р.Амаржаргалыг дэмжих гишүүд ч олон байсан юм.
Ингээд дарагийн Ерөнхий сайдын асуудлаарх маргаан өнөөдрийг хүртэл төрийн ордноо үргэлжилсээр байна. Энэ бүхний ард иргэдийн гомдол, цөхрөл, улс ороны эдийн засгийн хямрал хүртэл туйлдаа хүрээд буй.
Ямартаа ч ирэх баасан гаригийн 16.00 цагт Ардчилсан намын Гүйцэтгэх хороо хуралдаж дууссаны дараа буюу 17.00 цагт Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах юм байна.ҮЗХ-ны зарлагдаад буй хурлаар Р.Амаржаргал гишүүнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эсэхийг шийдэх гэнэ. Одоо хүлээх л үлдлээ гэж ярьсаар хэдэн долоо хоногийг ардаа орхив. Дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэзээ шийдэх вэ.
Эх сурвалж: new.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.