Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 13
Цаг цөвүүн болоход Засгийн газар хүртэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд “хаягддаг” аж. Тэрбээр өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлэхэд эсэргүүцэл илэрхийлэн хурал хаяж “шоудав”. Ямар ч нөхцөлд салбартаа шинэчлэл хийхийн төлөө зүтгэхээр амласан нэгэн залуу улстөрч ийнхүү “эвдэрсэн”-ээ харууллаа. Учир нь түүний хэлсэн “Хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудлаар Засгийн газрыг УИХ дотор дэмжиж ажиллана. Салбарын удирдлагаар мэргэжлийн хүн томилоорой” гэсэн захиас хиймэл харагдсан төдийгүй Р.Амаржаргалд захиас, гэрээс үлдээх хэмжээний “фигур” мөн үү.
Дараагийн шинэлэг мэдээ гэвэл АН-ын бүлгийнхэн хуучин сайдуудаа хэвээр үлдээн Засгийн газраа бүрдүүлэх талаар зөвшилцөлд хүрсэн гэнэ. Ингэвэл ёстой уучлаарай, лав л Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буй Р.Амаржаргал чинь ганц ч хоног тэсэхгүй. Тэсвэл бүр ч муу.
Үнэн хэрэгтээ намынхаа ҮЗХ-той хэлэлцэлгүйгээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулсан АН-ын дарга Н.Алтанхуягийг гишүүд нь ихэд шүүмжилж бүр огцруулах үндэслэл болгосон шүү дээ. Тиймээс АН-ын гол шийдвэр гаргах хүч болсон ҮЗХ нь өмнөх хуралдаанаараа Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын үзэглэсэн гэрээг хүчингүй болгосон юм. Одоо АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээ гэгч байхгүй.
Гэтэл Н.Алтанхуягтай хамтарч байсан “Шударга ёс” эвслийн сайдуудтай АН-аас томилогдох шинэ Ерөнхий сайд хамтарч ажиллабал өмнөхийгөө огцруулсны шалтгаан юунд байсан юм бэ. Мэдээж хууль зөрчсөн, авлигын асуудалд ойрын хүмүүс нь нэр холбогдсон гэхчлэн “гэрээнээс гадуурх” олон шалтаг байсан л даа. Гэхдээ “Арай ч намынхаа ҮЗХ-гоор хэлэлцэхгүй гэрээгээр ирэх 10 жилийнх нь амьдралыг шийдчихнэ гэж бодсонгүй” байгуулчихна гэж бодсонгүй хэмээн нулимс зангируулан гомдоллосон гишүүд нь бүгд “жүжигчин” байсан хэрэг үү.
“Алтангадасгүйгээр” Засгийн газар байгуулаад өгөөч гэж хэн ч шинэ Ерөнхий сайдаас гуйгаагүй. Ерөөсөө фракциудад хуваарилаад байх шаардлагагүй, мэргэжлийн хүмүүсээр салбаруудыг удирдуулах нь Р.Амаржаргалын “Авралын Засгийн газрын” онцлог байх жишээтэй. Р.Амаржаргалаас өөр кандидат Ерөнхий сайд болчихвол “Михайльд нэг бодол бий” гэгчээр мөн л өөрийн гэсэн онцлог имижийг бүрдүүлж дээр нь өмнөх Ерөнхий сайдын алдаатай томилгоо, “но”-той багаас зайлсхийхийг хичээнэ.
Тэгэхээр хуучин баг дээр ажиллах шинэ Ерөнхий сайд гэдэг байж боломгүй хувилбар угаасаа мэх болж таарч байна. Тэр нь кноп даруулах мэх юм уу, албан тушаал өгөх заль юм уу гэдгийг таашгүй. Хамгийн ойлгомжтойгоор хэлэхэд багаа бүрдүүлэх эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай байна гэдэг шиг худал зүйл үгүй. Энэ бол дарамт. Дүр эсгэсэн ардчиллын хамгийн бусармаг шинж тэмдэг төдийгүй Засгийн газрын тухай хуулийг зөрчсөн засаглал болох юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.