УИХ-д суугаа эмэгтэй гишүүд нэлээд ууртай. Тэд заримдаа эрчүүдээсээ илүү дуугаа өндөрсгөж үзэл бодлоо илэрхийлэх нь бий.
Тэгвэл тэдний зарим нь өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэ зангаа гаргав. Тодруулбал, өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг нар нөхдөдөө уурласандаа хуралдааныг орхин гарч одов. Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Ц.Оюунгэрэл гишүүн Н.Батбаяр гишүүнтэй нэлээд ширүүн маргалдаж, гарч одсон бол түүний дараагаар тусгай сангуудын заримынх нь үйл ажиллагааг зогсоох болж төрөөс өгдөг төсвийг нь бууруулах талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Оюун “Цэвэр агаар” сангийн төсвийг 50 хувиар бууруулж, 30 тэрбум байсныг 15 болгон өөрчилсөнд ихээхэн уурлаж, “Ямар ч бэлтгэлгүй, бодлогогүй төсөлд төсвөөс тусад нь хөрөнгө суулгаснаас өнөөдөр ажиллахаа больчихсон
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.