“Сод Монгол Групп” ХХК 14 дэх жилдээ топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 04 сар 28 ・ 1

Монгол улсын засгийн газар МҮХАҮТ-тай хамтран жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу шалгаруулдаг юм.

Монгол Улсын нийт шатахууны хэрэгцээний 15 хувийг дангаараа хангадаг, Үндэсний бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулагч,  шилдэг компаниудын нэг  “Сод Монгол Групп” ХХК-ийн хамт олон 2016 оны Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч амжилтаа дахин баталлаа.

Мөн түүнчлэн “Сод Монгол Групп”-ХХК-ийн охин компани  “Алхана Трейд” ХХК Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан билээ

.

“Сод Монгол Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатартай уулзаж цөөн асуултанд хариулт авлаа.

 

-Шилдэг 100 компанийн шалгаруулалтанд танай компани эхний байруудад тогтмол ордог. Хэд дэх жилдээ шилдэг топ аж ахуйн нэгжээр шалгарч байна вэ?

-Манай компани топ 100 аж ахуйн нэгжид сүүлийн жилүүдэд тогтмол шалгарч байна.  Үүний зэрэгцээ “Сод Монгол Групп”-ын охин компани болох “Алхана Трейд” ХХК топ 100 аж ахуйн нэгжид шалгарсанд баяртай байна.

-Топ аж ахуйн нэгжид шалгарахын тулд олон шалгуур давдаг. Танайх өнгөрсөн жил их зүйлхийж бүтээсэн гэдэгт итгэлтэй байна?

Өнгөрсөн жил манай компанийн хувьд их бүтээн байгуулалтын жил байлаа. Манайх үйл ажиллагааныхаа хүрээг зөвхөн төмөр замын дагуу биш хөдөө орон нутагруу чиглэсэн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Бид Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангайн чиглэлд шатахуун түгээх станцууд барьж, үйл ажиллагааны хүрээгээ тэлсэн. Энэ ажилд гар бие сэтгэлээрээ хамтран оролцож, хийж бүтээлцсэн хамт олондоо баяр хүргэж, улам их амжилт хүсье. Өнгөрсөн жил манай компани улсад 50 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, орлого оруулсан. Энэ нь манай компанийг топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарахад томоохон түлхэц болсон болсон. Бид улам ихийг хийж бүтээх болно.

-Танай хамт олонд ажлын амжилт хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: