“Дэнзэнгүүд”-ийн бас нэг дуулиан

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 14

indexУнасан бөх ууртай гэгчээр Н.Алтанхуяг сүүлийн өдрүүдэд их л бухимдуу яваа бололтой. Тэрбээр “Засгийн газрыг огцруулах санал өгсөн АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” гэлээ.

Одоохондоо АН-ын даргаас хусуулчихаагүй, хусах хурал нь ч арай болоогүй тул ийнхүү “зангараг” зааж том дуугарсан биз. Гэхдээ түүний энэ үг коммунист засаглалын үеийнхний болон өөр бусад хэлбэрийн дарангуйлагчдын амнаас л унах үг гэлтэй. Хэнийгээ Ерөнхий сайд болгох нь уул шугамандаа АН-ын ҮЗХ-ны шийдах асуудал юм. Гэлээ гээд яалтай билээ, Н.Алтанхуяг Ерөнхий сайдын өндөрлөгөөс газарт бууж ирэх нь тийм ч таатай биш санагдсан, нөгөөтэйгүүр хаширт урьд өмнөх ийш тийш гулгуулсан мөнгө төгрөг нь ил болчих гээд сандрахдаа Ерөнхий сайдаас огцроход түлхэц өгсөн Р.Амаржаргалд дургүйцсэн болов уу.

Н.Алтанхуяг нэг талаар их азтай Ерөнхий сайд байлаа. Бөөн, бөөн бондын мөнгөтэй, түрүүчийн Засгийн газруудыг бодвол “баян” Ерөнхий сайд байсан гэдгээрээ түүхэнд үлдэж байх шиг байна. Гэхдээ бас хамгийн болчимгүй эр гэж үнэлэгдлээ. Дэнзэн хүргэнийх нь “дээрэм тонуул”-ын дуулиан үргэлжилсээр байгаа…

Саяхнаас тэдний өнөр гэр бүлийнхний оролцоотой 3 тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөж байна. Дэнзэнгийн хадам Д.Гэрэлхүү нь Н.Алтанхуягийн 50 хувийн эзэмшлийн “Мах экспорт” ХХК-ний Ерөнхий захирал ажээ. “Мах экспорт”-ын үйл ажиллагаа бол энэ нэрээс нь л тодорхой, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортод нийлүүлэх. Тиймээс тус компанидаа Н.Алтанхуяг гурван тэрбум төгрөг олгосон байна. Энэ мөнгөөр нь Дэнзэн, Д.Гэрэлхүү нар Хэнтий зэрэг аймгаас адуу мал худалдан авч нядалж эхэлжээ. Одоогоор Хэнтий аймаг дахь тус компанийн үйлдвэрлэлийн байр гэгчид адууны мах нэлээд их хэмжээгээр хадгалагдаж байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээллээс үзвэл нийтдээ 3 мянга гаруй адууны мах бэлтгэн ОХУ руу гаргах тооцоотой юм байна. Гэвч мал нядалгаа, мах хадгалалтын горим алдагдсанаас түрүүчээсээ экспортын шаардлага хангахгүй болж байгаа аж.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх