Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг төрийн хамгаалалтанд авчээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 16 ・ 1
Saihanbileg
 

Баасан гарагт хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлаар Монгол Улсын 28 дахь ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн нэрийг нь дэвшүүлсэн. ҮЗХ-ны хурал дээр нууцаар санал хураалт явуулахад Ч.Сайханбилэг 53.5, Р.Амаржаргал 46.5 хувийн санал тус тус авсан байна.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар “Төрийн гурван өндөрлөг” буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг мөн шаардлагатай тохиолдолд нэр дэвшигчдийг хамгаалалтад авдаг.
Энэ дагуу Ч.Сайханбилэгийг өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийх нь дараа Төрийн тусгай хамгаалалтад авчээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 17/

    ха ха ха Сайханбилгийн юугийн хамгаалдаг юм бэ ????? бас болоогүй ********длагатай тохиолдолд гэнүү .... мөнгө идсэнд нь үү ?!!! ЕС-д үхэн хатан зүтгэсэнд үү ?! ичмээр юмдаа

    Хариулах