Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2018 01 сар 25
・ 2

Архангай аймагт 2018 оны 01-р сарын 24-ны өдөр “Хангайн гоёл-2018” хувцас загварын шоу, үзэсгэлэн худалдааг анх удаа Архангай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн холбоо ТББ, Архангай аймгийн “Үйл Уран” оёдолчдын холбоо ТББ нар зохион байгуулав.
Тус арга хэмжээг УИХ-ийн гишүүн БСШУБХ-ны дарга Ё.Баатбарбилэг, ХХААГ нар дэмжиж ажиллав. “Хангайн гоёл-2018” арга хэмжээнд нийт 800 гаруй иргэд үзэж сонирхон мөнгөөр 9,875,000 төгрөг, бэлэн бус захиалга авсан нийт 21,000,000 төгрөгийн борлуулалтыг тус арга хэмжээнд хийсэн байна , Мөн нийт 40 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид оролцов.
Б.БАТ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.