Ухаалаг утас, компьютер, зурагтаас болж, анхаарал дутагдлын хам шинж гэдэг өвчин үүссэн

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 01 сар 26

 

Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн, Спортын их эмч Жонатан Яром манай улсад ажлын айлчлал хийгээд, хэд хэдэн сэдвээр лекц уншаад буцлаа. 

 

Түүнийг лекц тэр чигээрээ, яаж эрүүл аж төрөх тухай байлаа. Тухайлбал, тэрбээр “ ДЭМБ-аас хорь гаруй жилийн өмнө өөх тос сөрөг нөлөөтэй гэж үзээд хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах өөх тосны хэмжээг багасгах чиглэлээр ажиллаж эхэлсэн.   Чихэр биеэс задрахдаа өөх болж хуримтлагддаг. Илүүдэл өөх ямар ч хэрэггүй. Хүүхдүүдийн хөдөлгөөн багасч, ухаалаг утас, компьютер, зурагтаас салж чадахаа больсон нь нэг өвчин үүсгэсэн. Анхаарал дутагдлын хам шинж гэдэг өвчин.Бүр тусгай эм хүртэл уудаг болсон. Энэ өвчнийг эмчлэх зорилгоор уудаг эм нь сургууль дээрээ хичээлээ төвлөрч сонсох, хичээлээ хийхэд нь бага зэрэг тусалдаг. Хэрвээ хүүхдүүд маань дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг бол бид ийм зүйлд мөнгө зарах шаардлагагүй. АНУ-г бүхэлд нь харвал хүн амынх нь 25 хувь л идэвхтэй хөдөлдөг. Ганц Америк ч биш дэлхий нийт ерөнхийдөө л ийм байгаа. Танай улсын тухайд дөрвөн жилийн өмнө хүн амынх нь 40 хувь илүүдэлтэй жинтэй байсан бол одоо 50 хувь болж нэмэгдсэн байх жишээний. Хүний биед ашигтай микроорганизм, бактериуд бий. Хоол боловсруулахад туслахаас гадна гадны өвчин үүсгэгчээс хамгаалах гэх мэт маш олон давуу талтай. Дасгал хөдөлгөөнтэй, хэвийн жинтэй байвал ашигтай бактериуд  илүү идэвхтэй ажилладаг”   гэх зэргийг онцолж байлаа.

Мөн хүн эрүүл мэндээ хэвээр нь хадгалахын тулд долоо хоногт 1500 калорийг дасгал хөдөлгөөн хийж шатааж байх ёстой. Харин 1500-4500 калорийг хэвийн төвшин гэж үзнэ. Тухайлбал, энгийн хурдаар алхахад цагт 300 калори шатаадаг. 1500 калорийг долоон хоногт шатаая гэвэл таван  хоногийн турш өдөр бүр нэг цаг алхах ёстой гэсэн үг. Нэг цаг гүйхэд 600-700, нэг цаг дугуй унахад 500, фитнесс клубт  хүчний дасгал хийвэл цагт 400 калори шатаадаг. Дэлхийн олон улс орны спортын байгууллага, холбоонууд хүчний дасгал хийхийг зөвлөдөг. Хүчний дасгал хийж булчингийн массаа нэмэгдүүлснээр өөхний масс буурдаг юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийгээд эхлэхээр аяндаа хооллолтын хэв маяг өөрчлөгддөг. Дасгал хөдөлгөөн хийгээд эхлэхээр өлсөх мэдрэмж төрөх нь багасдаг гэж байна.  

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх