Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл хориглов

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2018 03 сар 26

Сүхбаатар аймгийн зарим суманд энэ сарын 24-25-нд хурдан морины уралдаан зохион байгуулахаар бэлтгэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсний дагуу Шадар сайд Ө.Энхтүвшин (2018.03.23) Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөрд шуурхай үүрэг өглөө.

Шадар сайд Ө.Энхтүвшинээс өгсөн үүрэгт “Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад шүлхий өвчин тархах эрсдэлтэй тул хурдан морины уралдааныг энэ оны зургадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгож байна” гэжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээс үзвэл, дээр дурдсан гурван аймгийн хоёр аймгийнх нь зарим суманд малын гоц халдварт шүлхийн тохиолдол илэрч, өвчний голомт тэмдэглэгдээд байгаа юм гэж Засгийн газраас мэдээллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх