Шар усны үеэрээс болж aвто замууд эвдэрсээр байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2018 03 сар 28 ・ 1

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна.

Тухайлбал, Дархан-Эрдэнэт-Сэлэнгэ явах зам, Баянзүрх,  Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсч зарим газарт замууд эвдрээд байна.

Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110 метрийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн байдалтай байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээлж, хөдөлгөөнд оролцогч жолооч нарт үзэгдэх орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан, болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.

Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор а ймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид болон Улаанбаатар зам засвар арчлалт ТӨҮГ хамтран зам засварлах, тэмдэг, хайс хашлага байрлуулах ажлыг зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

 

Тиймээс иргэд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчиж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2018 03 сар 28/

    Нэг их сайхан юм болсон юм шиг одоо зураг хөрөг тавьж шуугих яахав,яг хар зам дээр орсон цаснаас ийм хохирол гарна гэж байхгүй,анхнаасаа зураг төсөв зохиох,зам хүлээж авах ажилд маш хариуцлагагүй хандсаны хар гай,ус зайлуулах суваг хоолойг зохих газруудад нь хийгээгүй уршиг,биеэ өмөөрөлгүй холбогдох

    Хариулах