Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 08 сар 06
・ 4
Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөлд амьдардаг иргэн Л.Н нь өнгөрөгч нэгдүгээр сарын 20-нд “Дэлгүүрээс нэгж аваад ирье” гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өмнө мэдээлж байв.
Улмаар охины эцэг эх эл өдрийн маргааш нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар эхэлсэн гэж хэлж болно. Гэвч харамсалтай нь сураггүй алга болсон гэгдээд байсан Л.Н-ын цогцсыг өнгөрөгч зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх жалга бүхий газраас олсон аж. Талийгаачийн цогцсыг анх тухайн орчимд дугуй унаж явсан хүүхэд олж, эцэг эхдээ хэлснээр цагдаагийн албан хаагчид мэджээ. Бид тухайн харамсалтай явдалтай холбогдуулан талийгаач Л.Н-ын ээж Х.Одгэрэлтэй нь утсаар холбогдон зарим зүйлийг тодруулсан юм.
Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сарын 5-ны өдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа“Миний охин хүмүүжилтэй, томоотой. Өмнө нь ингэж явах нь битгий хэл аав, ээждээ хэлэлгүйгээр гадуур ч хонож байгаагүй. Ямар нэгэн юм л тохиолдсон байх. Хүний гарт орчих шиг боллоо” хэмээн онцолж байсныг нэхэн сануулъя.
-Талийгаач охиныхоо нас барсныг анх хэзээ мэдсэн бэ?
-Олдсон даруйд нь цагдаагийн байгууллагаас надад утасдаж хэлсэн.
-Охины тань үхэл гадны нөлөөтэй гэж бодож байна уу. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юу?
-Цагдаагаас охиныг маань нас барсныг хэлээд, хэргийг хаасан. Алга болоод олон сар өнгөрсөн учраас хэрэгтнийг олоход хүндрэл учирсан, дээр нь охиныхоо цогцсыг харах үед байгалийн хүчин зүйлсээс шалтгаалах олон зүйлсэд өртсөн байсан учир хэрэгтнийг илрүүлэх боломжгүй болсон байх.
-Танд охиныхоо үхэлд сэжиглэж буй хүн бий юу. Хэргийг хаах болсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Яахав дээ, тэгээд угаасаа хүний амь хөнөөсөн, амиар тоглосон хүмүүс сайнаа үзэхгүй шүү дээ. Өнөөдөр амьд мэнд явж байсан ч, маргааш юу тохиолдохыг мэдэхгүй хорвоо хойно. Үйлийн үр гэж эзнээ үргэлж олоод ирдэг гэж боддог. Охиныгоо эсэн мэнд олчих юмсан гэсэндээ ард түмнийхээ өгсөн мэдээ мэдээллээр хайж, энэ Монгол орныг мөн ч их олон тойрсон доо. Одоо охиноо хөдөөлүүлээд, ажил явдлыг нь хийгээд дууссан” гэв.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.