Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 19

Энэ сарын 18-наас буюу өчигдрөөс эхлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэн байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнүүдийг энэ сарын 8-наас иргэдийн www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд холбосон данс руу шууд олгож эхэлсэн.

Улсын хэмжээнд нийт 177 мянган иргэн тус тэтгэмжийг авдаг. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эхэд улиралд нэг удаа 240 000 төгрөг тус тус олгоно


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх