Коронавирусний вакцинжуулалт эхэлснээс хойш халдварын тоо 22-25 хувиар буурчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 02 сар 24
Дэлхий нийтэд коронавирусний вакцин хэрэглэж эхлээд 2 сар гаруй болж байгаа бөгөөд үүний нөлөөгөөр халдварын тоо 22-25 хувиар буурч байгааг ДЭМБ мэдээлжээ.
Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэхдээ, “Дэлхийн 95 орон 293 сая тун вакцин хэрэглэсэн байна. Дэлхий нийтэд Израйль улс хүн амынхаа 70-80 хувь, АНУ 50-60 хувиа вакцинжуулсан бөгөөд халдвар тоо буурч, эмнэлгийн ачаалал багасаж байгаа юм.
 
 
 
Монгол Улсад энэ сарын 23-наас БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакциныг хэрэглэж эхэлсэн” гэлээ. Монгол Улс хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн 2 сая иргэнээ энэ оны долоодугаар сараас өмнө вакцинжуулахаар төлөвлөөд буй юм.
 
 
 
 
Үүнээс эхний ээлжинд цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг вакцинд хамруулах юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх