НЭГ сая төгрөгийн шагналтай REELS болон STREET PHOTO уралдаан болно

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 04 сар 25

"Монголын загвар урлагийн холбоо” ТББ, “Хөгжилд хүрэх алхам” ТББ-аас санаачлан “Mongolia fashion week 2024” загварын долоо хоног арга хэмжээг анх удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 05-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Mongolia fashion week 2024” загварын долоо хоногийн нээлт дөрөвдүгээр сарын 29-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд болно. 2022-2027 онд “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэл”-ийг тогтоосонд ХУВЦАС ЗАГВАР багтжээ.

Энэ ажиллагааны хүрээнд энэ сарын 28-нд STREET PHOTO болон REELS гэсэн хоёр төрлөөр уралдаан зарлаж байгаа бөгөөд шагналын сан тус бүр нь 1 000 000 төгрөг аж. Үндэсний хэв шинжийг агуулсан загварын хувцастай зургаар өрсөлдөх энэ уралдаанд оролцохыг хүсвэл 4-р сарын 28-нд 10 цагаас Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирээрэй. 

Reels уралдаанд орохдоо хамгийн гоё ганган үндэсний хувцасны хэв шинж агуулсан хувцсаа өмсөн ирж шинэлэг,сонирхолтой, бүтээлч бичлэг хийж өрсөлдөх юм.

• Dress code: Монголын үндэсний хувцас, үндэсний хувцасны хэв шинж агуулсан хувцас

/энгийн Монгол дээл мөн болно/

• Шагналын сан: 1’000’000₮

• Хаана: Сүхбаатарын талбай

• Хэзээ: 2024.04.28 10:00

Тавигдах шаардлага:

1. #Mongoliafashionweek2024 hashtag ийг ашгилсан байх

2. @mongoliafashionweek instagram болон Facebook page-ийг дагасан байх

3. Тус постыг like&share хийсэн байх.

4. Хамт ирэх 3 найзаа mention хийх.

Тус задгай талбайн арга хэмжээ нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Монгол хувцас загвар дэлхийн зах зээлд.

Таньд амжилт хүсье!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх