Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 05
・ 2
Хацар гоо бүсгүйчүүдийн дунд өрсөлдөөн ихтэй зохион байгуулагддаг “Miss Mongolia” тэмцээн энэ жил 11 дэхь удаагаа зохион байгуулагдлаа. Мисс Монголиа Холбоо нь Монгол орны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулах эрхэм зорилготой энэ тэмцээн нь залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэхэд оршдог.
"Miss Mongolia" тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох "Miss International" тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцож эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдараа дэлхийд дуурсгах боломж нээгддэг билээ.
Энэ жилийн “Miss Mongolia 2014” тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос тунаж үлдсэн бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өрсөлдөн оны шилдэг болохын төлөө, олон улсын миссийн тэмцээний жишгээр Мисс Фото, Мисс Спорт, Мисс Авъяас, Мисс Модель, Мисс Бикини, Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) гэсэн төрлөөр тус тус өрсөлдөн "Тэргүүн" титмийн эзнээ тодруулсан юм.
Тэргүүн байранд хувийн №17 Ю.Балжидмаа, дэд байранд хувийн №6 М.Халиунаа, гуравдугаар байрт хувийн № 5 А.Баярцэцэг нар тус тус шалгарав. Мөн Авъяаслаг мисээр хувийн № 1 Э.Азбилэг, Спортлог миссээр хувийн №4 Б.Гүнзаяа, Фото миссээр хувийн №15 Ц.Дэлгэржаргал, Мисс Моделиор хувийн №7 Ю.Балжидмаа, Бикини Миссээр хувийн №6 М.Халиунаа, Оюунлаг миссээр хувийн №5 А.Баярцэцэг нар тус тус байрыг эзэллээ.
Ингээд уншигч та бүхэндээ "Miss Mongolia-2014" наадмын ялагчийг шалгаруулах гала тоглолтын гэрэл зурган сурвалжлагыг сонирхуулья.
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.