Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 01 сар 29
УАУ-д бэрх оньс гэх нэгэн ойлголт бий. Энэ нь хүний биед байрлах нэгэн идэвхт цэг буюу тус газрыг нь оносноос болж хүн ҮХЭХ, ЗОВОХ, ЭДГЭРХЭД ХЭЦҮҮ болох хүртэл аюултай цэгүүд гэж ойлгож болно.
• Tолгойд -62
• Хүзүүнд - 33
• Дээд болон доод биед - 95
• Дөрвөн мөчинд - 112 гээд хүний биед нийт 302 бэрх оньс байдаг.
Хүний аминд хүрч болох 96 газар байдаг.
Харин хүний өгзөг буюу бөгсөнд амийг авах цэг байхгүй тул Монголчууд хүүхдүүддээ 5 салаа боовны амт амсуулна хэмээн бөгсөн дээр нь алгадаж сургамж өгдөг байсан...
Та бүхэн аав нь хүүгийнхээ шилбэрүү нэг өшиглөсөн чинь нас барчихлаа гэж сонссон байх. Энэ нь маш бэрх 96 оньсны нэгийг оносонтой холбоотой.
Бас суумгай болчихсон тохиолдол ч байдаг. Ямар ч ээж аав хүүхдээ тийм болчихно гэж бодохгүй. Гэхдээ БЭРХ ОНЬС гэх энэ эмзэг газрыг онохгүй гэхийн аргагүй тул 5 салаа боов ба УАУ-ы хоорондын холбоо учгийг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.
Жич: Хүүхдээ цохиж зодоод бай гэсэн утга агуулаагүй!!!
Хүндэтгэсэн УАУ-ы их эмч: О.Очгэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.