Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 02 сар 19
Хонь
Энэ долоо хоногт таны ажил дээрх нэр хүнд өсч, карьерт ахиц дэвшил гарна. Аливааг хялбар, товч аргаар шийдсэнээр амжилт олж чадна. Таны алхаж буй замаар хэдийнэ алхаад өнгөрсөн хүмүүсийн зөвлөгөөг анхааран сонсоорой. Унших, бичих сонирхол нэмэгдэнэ. Гэр бүлийн харилцаа сайнгүй байна. Ажил, амьдралаа зөв зохицуулж чадвал асуудлаас зайлсхийх боломжтой. Романтик мөчүүдийг алдалгүй цагийг хамтдаа өнгөрүүлээрэй. Санхүүгийн хувьд таны "өгөх" долоо хоног бололтой. Буяны ажилд хандив өргөж, санхүүгийн бэрхшээлтэй байгаа найздаа туслана. Байгальд цагийг өнгөрөөж, техник технологиос хэсэгхэн ч болов хол байхыг зөвлөж байна. Хоол хүнсэндээ уураг ихтэй зүйлс сонгоорой.
Үхэр
Бусадтай нийцтэй байж, дасан зохицох шаардлагатай долоо хоног. Би төвтэй стратеги баримтлах нь сөрөг үр дагавар авчрах төлөвтэй байна. Чин сэтгэлээсээ хүндэлдэг хүн тань таныг өндрөөр үнэлнэ. Ажил бизнестэй холбоотой яриа хэлэлцээ амжилттай болно. Хүчин чармайлтаа нэмэгдүүлж, хурдтай байснаар та хожих боломжтой. Бизнес эрхлэгчдэд компаниа өргөжүүлэх, сайжруулах боломж гарна. Боломжийг хэрхэн ашиглах нь танаас хамаарна. Хайр дурлалын хувьд хамгийн романтик долоо хоног болж өнгөрнө. Харин санхүүгийн хувьд тийм ч таатай бус. Хэт их хүлээлт үүсгэлгүй, өдөр тутмын горимоороо ажиллаарай. Өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Удаан хугацаанд зовоож байсан өвчин зовууриасаа сална.
Ихэр
Дасал болсон арга барилаа нэг өөрчлөөд үзэх долоо хоног. Шинэ амжилт, гэрэлтэй ирээдүйн төлөө нэг удаа хайрцагнаасаа гарч сэтгэ. Удаан хүлээх шаардлагагүйгээр өөрчлөлт тэр дороо л мэдрэгдэх болно. Хэрэв та эрдэм шинжилгээний ажил хийж байгаа бол энэ долоо хоногт ахиц сайтай байна. Ямар нэг өрсөлдөөнт шалгалт, ярилцлагад орох бол мөн л амжилттай болох төлөвтэй байна. Хайртай хүнтэйгээ ирээдүйн талаар нухацтай яриа өрнүүлнэ. Таныг аз жаргалтай болгох материаллаг сэтгэл ханамж эдлэх болно. Машин гэх мэт ямар нэг үл хөдлөх хөрөнгө худалдан авч магадгүй. Эрүүл мэндийн тухайд бие сульдаж ядрах мэдрэмж төрнө. Хэт их ажиллаад стресст өртөх магадлалтай тул хангалттай унтаж амраарай.
Мэлхий
Карьер хөгжлөө нэг алхам урагшлуулах долоо хоног. Одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханаж болохгүй. Үүний тулд хангалттай эрч хүч, өөртөө итгэх итгэл танд хэрэгтэй. Таны бүтээлч байдал эргэн тойрныхонд тань сайнаар нөлөөлнө. Зарлага тань орлогоосоо давсан мэт санагдаад байна уу? Санхүүгийн зарцуулалтдаа дүгнэлт хийж, сэтгэлийн хөөрлөөр худалдан авалт хийхгүй байхыг сануулж байна. Хайртай хүнээ баярлуулах оролдлого амжилттай болно. Найз нөхөдтэйгөө үл ойлголцож, стресстэж магадгүй. Өөртөө анхаарал тавихгүй бол болохгүй эрүүл мэнд сайнгүй байна. Эрч хүч багассанаар ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлнө. Тиймээс хуваарийн дагуу амралтаа авахыг зөвлөж байна.
Арслан
Төлөвлөсөн ажил хэрэг санасны дагуу бүтэхгүй байх магадлалтай. Ийм үед ганцаараа чардайгаад байлгүй бусдаас тусламж хүсээрэй. Тусламж гуйхдаа бүү эргэлз, бүү ич. Хичээж зүтгэж байгаа цагт амжилт ойрхон байна. Шинэ ажилд орсон хүмүүс шаргуу ажилласнаар бусдад үнэлэгдэж чадна. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлаа хянаж, тэвчээртэй байхыг зөвлөж байна. Чухал хүнтэйгээ ойлголцох долоо хоног. Өр зээлийн харилцаатай хүмүүстэйгээ найрсаг харилцаатай бай. Энэ долоо хоногт компьютерийн ард хэт их цаг зарцуулахгүй байхыг хичээгээрэй. Тайван амгалан байж, ойр ойрхон амарч байгаарай. Эрүүл дэглэмээр хооллож, шинэ жимс, ногоо түлхүү хэрэглэ.
Охин
Хийж байгаа зүйлээ орхиж, шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Эхлүүлсэн зүйлээ дуусгах нь илүү ашигтай. Сэтгэл ханамжтай, амжилттай шинэ ажил тун удахгүй эхлэнэ. Ажлын шаардлагаар хол замд гарч магадгүй. Үүнээс болж бухимдаж ч магадгүй. Та хайртай хүнээсээ түүний цаг хугацааг л авахыг хүсдэг хүн юм. Энэ долоо хоногт тэр бэлгээ авч чадна. Орой ядарсаар харих ч эрхлүүлэх хайртай хүн тань хүлээж байгаа гэдгийг санаарай. Олон нийтийн дунд нэр хүндээ хадгалахын тулд багагүй мөнгө зарцуулах магадлалтай байна. Гэхдээ хэт сайрхахаас зайлсхий. Санхүүгийн томоохон эрсдэл үүрэх гээд хэрэггүй. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарууштай долоо хоног. Ажлаа гэртээ чирч очих хэрэггүй. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ажлын бус цагийг өнгөрүүлээрэй.
Жинлүүр
Толгойд түмэн бодол эргэлдэж, түүнийгээ удирдаж чадахгүйд хүрнэ. Гүнзгий амьсгалж, тэвчээртэй байгаарай. Найз нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалцаж, түгшихгүйг хичээ. Үүний зэрэгцээ нэг хэсэгтээ шаргуу ажиллах шаардлагатай болно. Дуусгах шаардлагатай ажлууд тань овоорсон байна. Мөн хууль эрх зүйн хувьд зарим нэг хүндрэл гарах болно. Нэг их ажил хийхгүй байсан ч ядарч сульдсаар байх нь таныг бухимдуулна. Эрүүл хооллож, хангалттай унтаарай. Хайртай хүнийхээ сэтгэлд нийцүүлэхийн тулд юу ч хийсэн хичээх шаардлагатай болно. Тэр хүнд таатай байгаа үгүйг нь та хялбархан мэдэж чадна. Эцсийн дүндээ таны эерэг хандлага гэр бүлд аз жаргал авчирдаг гэдгийг санаарай. Санхүүгийн байдал дунд зэрэг. Нэмэлт орлогын эх үүсвэр хайна.
Хилэнц
Энэ долоо хоногт таны хичээл зүтгэл маш сайн үр дүнгээ өгөх болно. Энэ нь таныг аз жаргалтай болгоно. Гэсэн хэдий ч аав ээж, хайртай хүмүүс тань танд санаа зовсоор байдаг тул тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлээрэй. Хүмүүс танаас суралцаж, та тэднээс суралцана. Ийм үед хүмүүстэй нээлттэй байж, харилцаа холбоогоо хадгалаарай. Хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх цаг мөч бүрээ чухалчлах хэрэгтэй. Таны эерэг хандлагаас цаад хүн тань урам зориг авдаг гэдгийг санаарай. Амжилттай гэрээ хэлэлцээрийн ачаар санхүүгийн байдал сайжрах магадлалтай. Нөлөө бүхий хүмүүсийн тусламжтайгаар их хэмжээний ашиг орлого олж магадгүй. Ажил ихтэй байсаар эрч хүч тань шавхагдана. Гэхдээ сөрөг бодлуудаа хянаж чадвал бүх зүйл тийм ч хэцүү байхгүй.
Нум
Манлайлах ур чадвар таны давуу тал болно. Энэ нь таныг аз жаргалтай болгоно. Ажлын хамтрагчийнхаа дайсагнасан хандлагаас болоод сэтгэлээр унаж гомдоно. Тэдэнтэй ярилцаж, бодол санаагаа нээлттэй илэрхийл. Урам зоригийг тань өдөөдөг тийм хүмүүстэй хамтран ажиллавал илүү ээлтэй. Тэд танд маш их зүйлийг зааж өгч, явцын дунд таны үзэл бодол ч өөрчлөгдөнө. Анхааралтай ажиглавал эргэн тойронд тань сурах зүйлс бишгүй олон бий. Гэр бүлийн хүнтэйгээ эв найртай байна. Харин та хараахан гэр бүлтэй болоогүй байгаа бол цаад хүндээ үнэхээр хайртай эсэхээ өөрөөсөө асуугаарай. Халамжтай зан чанарт тань хүмүүс татагдана. Санхүүгийн байдал дунд зэрэг. Долоо хоногийн турш нэг ажлаас нөгөө рүү үсрэх төлөвтэй байна.
Матар
Карьераа ахиулах сайхан боломж гарна. Таны хичээл зүтгэл удахгүй үр дүнгээ өгөх болно. Энэ нь танд эд хөрөнгийн хувьд ашигтай байх болно. Одоогийн нөхцөл байдал тань хөгжих боломж олгож буй эсэхийг тунгаан бодоорой. Уйтгартай нэг хэвийн зүйлээсээ салах цаг тань болсон ч байж мэднэ. Санхүүгийн байдал боломжийн байна. Хайртай хүмүүстээ мөнгө зарцуулмаар санагдана. Магадгүй та тэднийг тансаг оройн зоог, кинонд дааж ч болох юм. Бас хайртай хүндээ бэлэг худалдаж ав. Гэхдээ хэт хөөрөлгүй зардлаа хянаарай. Эрүүл мэнд сайн байна. Эрч хүчтэй, баяр баясгалантай. Та хэд хэдэн ажлыг зэрэг, гэсэн атлаа хурдтай гүйцэтгэх чадвартай хүн юм. Сэтгэлийн таашаал авчирдаг хоббигоо хөгжүүл.
Хумх
Өнгөрсөн үеийг ардаа орхиж, амьдралаа урагшлуул. Шинэ зүйл сурах хүсэлгүй байгаа тань танд саад болно. Нээлттэй сэтгэлгээтэй байх нь ямар олон давуу талтайг олж мэдвэл та маш их гайхах болно. Ямартай ч эргэн тойрныхон тань таныг хэзээд дэмжсээр байх болно. Та амьдралдаа сэтгэл хангалуун байлаа ч хайртай хүн тань тийм биш байж магадгүй юм. Та хоёрын харилцаа таны хяналтад байгаа тул нөхцөл байдлыг хааш эргүүлэхээ шийдээрэй. Хэлэхийг хүсдэг зүйлээ түүнд илэн далангүй хэл. Санхүүгийн асуудлаа ухаалгаар шийдэж чадна. Урьдчилан тооцоолоогүй зардал гарах магадлалтай ч та хянаж чадна. Хүнд мөнгө зээлэхээс зайлсхий. Оюун санаагаа тэлэхийн тулд хол газар аялна. Сэтгэл зүйн эрүүл мэндээ тогтвортой байлгахын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай болно.
Загас
Энэ долоо хоногт та амьдралын эерэг хэв маягийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Бие махбод тань эрч хүчтэй байгаа тул урт удаан үргэлжилсэн хүнд хэцүү ажлыг даваад гарч чадна. Эрч хүчээ дэмий зүйлд үрэх хэрэггүй. Бусдын асуудалд санаа зоволгүй өөртөө л анхаарал хандуул. Хайртай хүнтэйгээ харилцахдаа энэрэнгүй зөөлөн бай. Уучлах сэтгэл тань эв найрамдлыг хадгалахад туслана. Асуудлыг хүндрүүлэх хэрэггүй. Тэвчээртэй бөгөөд нээлттэй байхыг зөвлөе. Онц шаардлагагүй зүйл их хэмжээний мөнгө үрж магадгүй. Хүсэл, хэрэгцээ хоёроо ялгаж салгаж сурах хэрэгтэй. Сэтгэл санаа тогтворгүйтвэл ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлнө. Муу зуршлаасаа татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.