"Энергиэ сэргээмээр байвал үснийхээ үзүүрээс багахан тайрчхаж байгаарай"

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 03 сар 22

Эмэгтэй хүн сэтгэлээр унахаараа эсвэл сэтгэл зүйн ямар нэгэн асуудалд өртөхөөрөө үсчин ороод үснийхээ хэлбэрийг өөрчлөхөд өөрийн эрхгүй шинэ мэдрэмж авч сэтгэл нь сэргэдэг эсвэл амьдрал шинээр эхлэж байгаа мэт шинэ мэдрэмж авдаг нь ажиглагддаг.

Танд бас ийм зүйл тохиолдож байсан уу? Үс нь цахилгаан соронзон мэт энергийг татаж өөртөө шингээдэг. Иймд үсний үзүүрээс өөлж тайрах нь хуучин сөрөг эрчмийг сарниулж бууруулдаг нь хүний сэтгэлийг сэргээж өгдөг байх нь.

Бие сэтгэл тань нэг л тавгүй хүндрээд байвал үснийхээ үзүүрээс хөнгөхөөн тайрчхаж болно шүү. Энэ нь энергиэ шинэчлэх нэг төрлийн арга. Эмэгтэй та хүнд өвдсөн эсвэл эмэгтэйчүүдийн талын өвчлөл байгаа бол таны хамгийн түрүүнд барих гам бол үсээ боох шүү. /Энэ нь явдал мөрийн эмчилгээ байх болно/

За тэгээд сэтгэл зүй тиймхэн байна гээд халимаг болтол нь тайрчихваа болохгүй шүү. Сэтгэлээ тогтоож байгаарай 03.25-аас өмнө энергийн цэвэрлэгээгээ хийж байгаарай.

 

Хүндэтгэсэн УАУ-ы их эмч О. Очгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх