Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 04 сар 11
1.Эр хүн уйлдаггүй. Охин шиг битгий уйлаад бай
эмэгтэй хүн бол сул дорой, сул дорой байх нь ичмээр зүйл гэдэг ойлголтыг өгч байдаг.
Сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг олгодоггүй. Нулимс бол сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх АЮУЛГҮЙ арга.
Чамд гунигтай байгааг харж байна, хүмүүс гунигтай үедээ уйлдаг. Би чиний хажууд байна намайг тэврээд уйлах уу?
Хожим эхнэрээ ойлгодог нэгэн болж чадна
2. Эр хүн байж эмэгтэй хүүхэд шиг аймхай юмаа. Эр хүн айдаггүй.
Айдас бол биднийг хамгаалдаг сэтгэл хөдлөл. Хүн бүр айдаг. Жишээ: та өндөр барилгын дээврийн ирмэг дээр байвал айна. Тэгэхээр айдас бол хэвийн. Харин таны хувьд айх шаардлагагүй зүйлсээс айгаад байгаа бол "битгий ай" гэдэг үгээр та улам л түүнийг ойлгохгүй байгааг харуулах болно. Та ойлгохгүй бол таны үгийг сонсохгүй. Та өөрт нь итгэхгүй байна.
Чамайг айж байгааг харж байна. Би ч гэсэн ийм зүйлээс айдаг. Хүн бүр ямар нэг зүйлээс айдаг. Би айдастайгаа нүүр тулж зоригтой байж чаддаг. Зоригтой хүн гэдэг бол айдастайгаа нүүр тулдаг хүн. Мөн чи айгаад байвал "ингэж болно" гээд өөр аргууд санал болгох.
3.Охидыг цохиж болохгүй.
Нөгөө хүндлэх ёстой эмэгтэй хүн нь цохиод зодоод байвал цохиж болохгүй гээд тэвчээд л байх уу? Та өөрөөр яаж болохыг хэлээгүй болохоор өөр гарцгүй.
ХҮНИЙГ цохиж болохгүй. Гэхдээ чи өөрийгөө ч цохиулж болохгүй өөрийгөө хамгаалаад гарнаас нь бариад аваарай. Хэн ч чиний зөвшөөрөлгүйгээр биед чинь хүрэх ёсгүй.
Хөвгүүдэд хүн байх боломжийг өгөөрэй. Үүний үр дүнд бусад хүмүүсийг ойлгож чадна.
Сэтгэл зүйч Г.Хулан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.