Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 04 сар 24
1.Сайн охин ингэдэггүй ш дээ.
Сайн охин байвал хайрлана, хүлээн зөвшөөрнө. Харин муу бол эсрэгээрээ.
Өөрийнхөө хил хязгаарыг хамгаалж чадахгүй. Сайн харагдах ёстой болохоор түүнийг удирдах амархан.
Та үнэхээр сайн гэдэг үгийг ашиглахыг хүсэж байгаа бол "сайн ХҮН" гэдэг байдлаар ашиглаарай. Мэдээж боломжтой бол үйлдэл дээр нь төвлөрөөрэй. Жишээ: сайн охидууд орилдоггүй гэхийн оронд хүн рүү орилдоггүй.
2.ОХИН ХҮҮХЭД БАЙЖ томоотой байгаач, цэвэрхэн идэж байгаач.....
Эмэгтэй хүн болохоороо дуулгавартай байх. Бусдад тухтай байх ёстой.
Эмэгтэй хүнд тохирох зүйлийг сонгох ёстой. Жишээ: спорт гэвэл уран гимнастик. Гэтэл ямар олон эмэгтэй жудочид байна.
Эмэгтэй гэдгийг нь онцлохгүйгээр тайлбарлах. Жишээ: "Охин хүүхэд байж чанга яриад байх юм даруухан байгаа ч хүмүүс чамайг харж байна ш дээ" гэхийн оронд "Миний охин, олон нийтийн газар хүн бүр тодорхой дүрэм баримталдаг. Энд аяархан ярьдаг, чанга яримаар байгаа бол хоёулаа эндээс гарч байгаад ярилцъя."
Охидуудыг өөрийнхөөрөө гэрэлтэхэд нь туслаарай
3.Ийм байвал НӨХӨРТЭЙ болж чадахгүй ээ.
Гологдоод хөөгдөөд ирнэ. Нөхөртөө үнэлэгдэж хайрлагдахын тулд ямар нэгэн зүйл хийж байж эсвэл ямар нэг стандартад хүрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэнд ч хэрэггүй болоод хог шиг хаягдана. Хүүхэд хүн болж төрснөөрөө үнэ цэнэтэй. Юу ч болж байсан үнэ цэнэтэй хэвээрээ. Охиноо сэдэлжүүлэхийг хүсэж байгаа бол өөрийнхөө төлөө өөрийгөө хөгжүүлэх тал дээр төвлөрөөрэй. Жишээ: аягаа дутуу угаах юм бол чи бохир аягыг хэрэглэх болно. Бохир аяганаас болоод ... Тиймээс өөрийнхөө төлөө ингэж угаагаарай.
Сэтгэл зүйч Г.Хулан
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.