Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 05 сар 17
Хүн бүр мэдээж хүүхдээ сайн сайхан амьдраасай гэж боддог. Магадгүй бүх хүч нөөц бололцоогоо шавхаж, түүнийхээ төлөө л хичээдэг. Бүгдээрээ л тэгэж ярьдаг. Гэвч би худлаа гэж хэлнэ. Юуны төлөө ажиллаж амьдарч байгаа вэ гэдэг асуултыг та дахин дахин өөрөөсөө асуугаарай. Үнэхээр бодож ажилладаг хүн өөрөө ч тогтвортой хүүхэд нь ч тогтвортой байхыг хэлнэ.
Хэтэрхий ажиллаж байгаагаа, өөрийгөө хайрлахгүй байгаагаа, үнэхээр хүүхдийнхээ төлөө байхгүйгээ анзаарахгүй байна. Яахав сэтгэлдээ бол тэрийг ч болгоно, энийг ч болгоно гэж бодож байгаа байх. Гэвч бүх талаараа анхаарч тогтвортой явахыг амжилт гэнэ. Би өөрөө ч сэтгэл хангалуун, хүүхэд маань ч сэтгэл хангалуун.
Тэгтэл томчуудын сэтгэл зүйн тогтвортой байдал үнэндээ хүнд байна. Та сайхан байхгүй бол мянга та хичээж ажиллаад бүх зүйл хий хоосонтой адил. Учир хүүхдийн тань сэтгэл санаа, тогтвортой байдал, цаашдаа хэрхэх нь таниас шалтгаалдаг. Жилийн дараа эргэж хараад өөрөөрөө амьдралаараа бахархах уу? Өнөөх шийдэгдээгүй асуудал дээр дахин нэмсэн асуудалтайгаа зогсож байх уу? Хүүхэд яг л таньтай адилхан асуудалтай. Зориглон хэлэхэд бүгдээрээ ийм байна.
Амьдрана гэдэгт маш олон үйлдэл, мэдрэмж, зориулалт, тав тух, зовлон гуниг, аялал, дурсамж, тогтвортой сэтгэл зүй, хүн бүр сэтгэл хангалуун байхыг хэлэх байх.
Тэгтэл зүгээр л ажил ажил. Шийдэгдээгүй асуудлууд, тогтворгүй сэтгэл зүй, гунигтай гомдолтой мэдрэмжүүд. Яагаад асуудлаа шийддэггүй юм бэ? Яагаад өөрийгөө хайрладаггүй юм бэ?
Яагаад өөрөөсөө сайхныг харамлаад байдаг юм бэ? Ууртай аав ээжийн хүүхэд ууртай, асуудалтай аав ээжийн хүүхэд асуудалтай. Хүн бүрт асуудал бий. Гэвч өөр лүүгээ чиглэсэн хайр, анхаарал, зориулалт маш багатай байна. Асуудлаа шийдэх гэж явдаг хүмүүс маш их бий. Гэхдээ эртхэн, урьдчилан сэргийлэх гэдгийг ойлгож байгаа хүн ховор байна.
Нэг талын ойлголт өнцөг бодлоо хаях цаг иржээ. Сайн ярилцах тусам аль нь буруу аль нь зөв, өөрөөсөө бусдаасаа юу хүсдэг, яавал зүгээр гэдгээ ойлгодог.
Сэтгэл Зүйч Н. Ариун-Эрдэнэ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.