Хүүхдэдээ чанартай цаг гаргах 20 энгийн арга

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 05 сар 28

Хүүхэд насны ихэнх дурсамжийг эцэг эх, гэр бүл бүтээдэг. Харин тэр ДУРСАМЖ сайхан муухай, сайн муу байх нь мөн л эцэг эхийн тэдэнд зарцуулсан бодит хугацаа, чанартай цагаас хамаардаг. Тиймээс та бүхэн доорх энгийн аргуудыг нэмж баяжуулаад бие биетэйгээ амьд байх өдрүүдээ төлөвлөөрэй.

1. Дүрд орж тоглох. Эмч, цагдаа, сурвалжлагч, багш, айл гэрдэх г.м. Дүрт тоглоом хүүхдийг хариуцлагатай байхад туслахаас гадна, дүрдээ орон хувирч хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөдөг.

2. Сар сараар нь гэр бүлийн уриа үг зохион бичиж, уриагаа давтах.

3. Зургийн альбомоо үзээрэй. Хүүхэд аав ээжийнхээ болон өөрийнхөө бага байх үеийг яриулах дуртай байдаг.

4. Хөгжмөө чангалаад чөлөөт бүжгийн өдөрлөг зохион байгуулаарай. Хүүхдүүдийнхээ дуртай (Baby shark г.м) дууг янз бүрийн өнгөөр дуулж хөгжилдсөн ч болно.

5. Хүүхдүүдийнхээ дуртай ном зохиол, хүүхэлдэйнээс сэдэвлэн АХА тоглох. Эсвэл хамтдаа үлгэр зохиож бяцхан ном хийх.

6. Гэр бүлийн авьяастан шалгаруулах.The voice of Mongolia мэтээр оролцвол илүү сонирхолтой.

7. Аав ээж тус тусдаа өөрсдийн ургийн модоо зурж хүүхдүүддээ тайлбарлах. Энэ үед бодит зургууд ашиглавал сайн. Мөн бахархал болсон гишүүдээ дэлгэрэнгүй танилцуулаарай.

8. Өөр өөрсдөө, эсвэл хамтран гараар бүтээл хийж зочид урин гэртээ үзэсгэлэн гаргах.

9. Нуугдаж эсвэл дэрээр байлдаж тоглох. Хүүхдийн төдийгүй таны ч стресс тайлагдана.

10. Бүгдээрээ нэг өрөөнд газраар зулж унтдаг өдөртэй болох.

11. Хамтдаа хэн нэгэнд захидал бичих. Ингэхдээ хүн тус бүрийн үгийг оруулахыг хичээх. (Таних танихгүй нь хамаагүй) Багш, найзад нь, орцны үйлчлэгч ч байж болно.

12. Голын чулуу түүж ирээд өнгө өнгийн усан будгаар будаж тоглоом зохиомжлон тоглох.

13. Хамтдаа мод эсвэл тасалгааны цэцэг тарих.

14. Шагай, карт тоглох

15. Хүн хүний нэрэмжит, санал болгосон киног хамтдаа үзэж дараа нь сэтгэгдлээ хуваалцаж байх.

Таны хүүхдэдээ зориулсан цаг бүхэн хүүхдэд насан туршид нь хадгалагдан үлдэх үнэт хөрөнгө ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ байх болно.

 

Г. Төмөрзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх