Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asian folk” наадам жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Өнгөрсөн жилээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдах болсон уг наадамд энэ жил БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг арван орны 170 уран бүтээлч оролцож байна. Эдгээр уран бүтээлчид төв талбайд өөрсдийн урласан гар урлалын бүтээгдэхүүн болон урлан бүтээлээ толилуулах юм.

Энэ удаагийн наадмын зохион байгуулагчаар Наадмын зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.

“Asian folk” наадам гурван өдрийн турш үргэлжилж ням гаригт шилдгүүдээ тодруулна.