Бичлэг: Азийн хотуудын арлын урлаг, гар урлалын "Asian Folk 2024" наадмын гранпри, алтан цомын эзэн Б.Батнямын эхний үзүүлбэр

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 06 сар 24

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Asian folk” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам жанжин Д.Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш маш амжилттай болж өндөрлсөн юм. Тус  наадмын шилдгээр Монгол Улсын оролцогч, хэл хуурч Б.Батням шалгарч алтан цомын эзэн болсон билээ.

Тэрбээр одоо 23 настай, “Биелэн бүжихүй нэгдэл”-ийг үүсгэн байгуулагч, бүжгийн багш “Монгол туургатан хэл хуурын нйигэмлэг”-ийн хэл хуур судлаач, багшаар ажилладаг.

2015 оноос уламжлалт хэл хуурыг сурч судалж эхэлсэн бөгөөд, 2020 оноос багшаар ажиллан, уран бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Мөн 2021 онд “Дээдсийн Өв” бий биелгээг өвлүүлэх, сурталчилах төслийн хүрээнд Багахангай, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 1500 гаруй сурагчдад биелгээ заасан бөгөөд 2022 оноос “Олон Улсын Хэл Хуурын Нийгэмлэг”, “Дэлхийн бүх ард түмний хэл хуурын төв, музейн Монгол дахь салбар Монгол Хэл хуурын төв, музей /Монгол Туургатан Хэл хуурын Нийгэмлэг/-н санаачилсан “Хэл Хуур тоглож сурцгаая” төслүүдэд хэл хуур хөгжмийн багшаар ажиллаж байсан.

Одоо Б.Батням Бүгд Найрамдах Саха Якут улсын “Бүх ард түмний Дэлхийн Хэл хуурын төв, музей”-н Монгол дахь салбарын хэл хуур, олон улсын зэрэгтэй багш юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх