Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 08 сар 25
нх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны 08-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.
2024 оны 08 сарын 25-наас 2024 оны 08 сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.
25, 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.