Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 09 сар 25
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 19:48 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 19:54 цагт хаягт очиход, иргэн П-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн П/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.