Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 10 сар 30
-Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ-
30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно.
-2024 оны 10-р сарын 29-ний 20 цагаас 10-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
-2024 оны 10-р сарын 31-нээс 2024 оны 11-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв-
31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-р сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд нутгийн зарим газраар, 03-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.