Сүүлийн нэг хоногт угаарын хийн цочмог хордлогод 8 хүн өртсөн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Халиунаа 2025 04 сар 17

Угаарын хордлогын дөрөвдүгээр сарын 15-16-ны тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.

Тухайн хугацаанд угаарын хийн цочмог хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан найман тохиолдол мэдээлэгдсэн байна. Тодруулбал:

  • Эрэгтэй 37 хувь
  • Эмэгтэй 63 хувь

Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлын хувьд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэгт нийт 10 хороо, таван өрхийн найман иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд өглөө оройдоо гэр, байшингийнхаа агаар сэлгэлтийг тогтмол хийж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг зөвлөлөө.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх