Европын олимпиадаас монгол охид гурван хүрэл медаль хүртлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Халиунаа өчигдѳр

Бүгд найрамдах Косово улсын нийслэл Приштина хотод Европын охидын математикийн 14 дүгээр олимпиад болж өндөрлөлөө. 

Энэ удаагийн олимпиадад 55 орны 229 охид оюун ухаанаа сорин уралдсан. Дүн гарахад манай баг гурван хүрэл медаль, нэг тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэллээ.

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн

  • "Эрдмийн хишиг" сургуулийн сурагч Наранбаатарын Болор
  • "Орчлон" сургуулийн сурагч Анхбаярын Мишээл
  • "Хархорин" ерөнхий боловсролын гүнзгий сургуулийн сурагч Бандийн Оюунбилиг
  • Нийслэлийн 11-р сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану нар оролцож байна.

Олимпиадад оролцогчид хоёр өдрийн турш тус бүр гурван бодлогыг дөрвөн цаг 30 минутын хугацаанд бодож өрсөлдсөн юм. 

Европын охидын математикийн олимпиадыг математикийн чиглэлээр авьяас чадвартай охидыг дэмжих, хөгжин дэвших нөхцөл бололцоогоор хангах зорилгоор 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй.

Европын олимпиадаас монгол охид гурван хүрэл медаль хүртлээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх