Өлсгөлөн зарласан иргэдийг албадан эмчилгээнд явуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 23

Өчигдөр орой буюу 2-р сарын 24-ний 00:50 цагийн үед Ноён уулыг хамгаалах зорилгоор өлсгөлөн зарласан иргэдийг эрүүл мэндийн шалтгааны улмаас албадан эмчилгээнд хамруулан цагдаагийн хамгаалалтын дор жагсаалыг тараажээ.

Ингэснээр хүчний байгууллага тэдний хуурай өлсгөлөнг хүчээр зогсоон Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү хүргэсэн байна.

Энэ талаар Босоо хөх монгол бүлгэмийн https://www.facebook.com/profile.php?id=100007572735640&fref=ts цахим хуудсанд мэдээлсэн бөгөөд “2 Сарын 24-ий 00:50 цагийн үед Ноён уулаа хамгаалж хэлмэгдсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан 7 иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэдийг цагдаа, тусгайгийнхны хүчээр дээрээс нь Сүлжээ унагагч ашиглан мэдээллийг гадагш цацахаас сэргийлж хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэжээ.

Тэгвэл жагсаалыг  Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тараасан байна. Тодруулбал Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.2.1,Жагсаал хийх журмын тухай хуулийн 14.1.5, Эрүүл мэндийн сайдын 2010 оны өлсгөлөн зарлаж байгаа хүнд эмнэлэгийн тусламж үзүүлэх тухай  тушаалын 2.4.3, 2.4.6 дахь хэсгийг тус тус үндэслэн   захирамж гаргажээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр  Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж байгаа нэр бүхий долоон иргэн өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал нь муудаж байгаа тул  эмнэлэгийн тусламж үзүүлэхийг үүрэг болгосон байна.  Улмаар Хэлмэгдсдийн хөшөөний  орчмын  гурван замыг уулзварыг хааж  цагдаа нараар хамгаалуулж байгаад  өлсгөлөн зарлаж байгаа иргэдийг  албадан эмчилгээнд хамруулахаар Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэлд хүргэжээ. ЧЭМН-д хэнийг ч оруулахгүй, цагдаа нараар хамгаалж байгаа юм.  
 

 

 

 

 

 

 

й


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх