Дэлхий
・Нийтэлсэн:
Халиунаа
・
өчигдѳр
АНУ-ын Нью Жерси мужийн Ерөнхий прокурор “Discord” платформыг хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн шүүхэд өглөө. Тухайлбал, тус платформ нь 13-аас доош насны хүүхдүүдийг бүртгүүлэхээс сэргийлэх ёстой ч насны шалгалт хангалтгүй байсны улмаас хүүхдүүд хуурамч мэдээлэл ашиглан чөлөөтэй нэвтэрч чаддаг байна.
Шүүхэд мэдүүлснээр, “Discord”-ийн “Safe Direct Messaging” буюу “аюулгүй мессеж” гэх функц нь хортой контентуудыг шүүж, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаална гэж эцэг эхчүүдэд ташаа ойлголт төрүүлдэг байсан бөгөөд бодит байдал дээр бүрэн ажилладаггүй байжээ.
Найзын хүрээнд солилцдог мессежүүдийг огт шалгадаггүй бөгөөд зарим үед хүчирхийлэл, садар самуун, айдас төрүүлэх агуулгатай зураг бичлэг хүүхдүүдэд хүрдэг байсныг прокурор онцолсон юм.
“Discord” компанийн зүгээс мэдэгдэл гарган, “Бид платформын аюулгүй байдлыг сайжруулахын төлөө байнга хөрөнгө оруулалт хийж, шинэ боломжууд нэвтрүүлдэг” хэмээн шүүхийн нэхэмжлэлийг үгүйсгэж буйгаа илэрхийлсэн байна.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын мужуудын зүгээс олон нийтийн сүлжээний платформуудыг хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргах тохиолдол ихээр гарч байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.