Дэлхий
・Нийтэлсэн:
Халиунаа
・
өчигдѳр
Инстаграм “Blend” хэмээх шинэ функц танилцууллаа. “Blend” нь хэрэглэгч болон тэдний найзуудад таалагдах боломжтой “Reels”-үүдийг нэгтгэсэн шинэ цэс юм. Энэхүү функц нь хэрэглэгчдэд DM-ээр (шууд зурвас) дамжуулан найз нартайгаа шинэ аргаар холбогдох боломжийг олгох зорилготой.
Хэрэглэгч өөрийн сонирхдог төрлийн богино бичлэгүүдийг найзуудтайгаа DM-ээр холбогдон хамтдаа үзэх боломжтой аж. Хэрэглэгч “Blend” үүсгэхийн тулд найз эсвэл найзуудын бүлэгтэй DM-ээр орж, “Blend” дүрс дээр товшино. Үүнээс хойш тухайн DM бүлэгт байгаа бүх хүн “Blend”-д оролцох боломжтой болно.
Инстаграмын захирал Адам Моссери “Энэ шинэ функц нь өөрийн сонирхлыг найзуудтайгаа хуваалцах, шинэ яриа эхлүүлэх боломжийг хэрэглэгчдэд олгоно” хэмээжээ.
“Blend” нь өдөр бүр шинэ контентоор шинэчлэгддэг бөгөөд энэ нь оролцогчдыг сонирхолтой бөгөөд шинэлэг яриа эхлүүлэхэд туслах аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.