Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
6 цагийн өмнө

Аль ч улс оронд, аль ч цаг үед төр, засгийн бодлого болон үйл ажиллагаанд нөлөөлдөг далд хүч, гүнийн хүч ямагт байсаар иржээ.
Ялангуяа төр, засгийн эрх “нэр, нөлөө муутай хүний гарт байх үед” мөнхүү далд хүч, гүнийн хүчний оролцоо ихэд идэвхийждэг. Улс үндэстэн бүхэнд хүндэлж дээдэлдэг уламжлалт үзэл санаа, бодлого гэж буй6 Түүнийг баримталдаг нөлөө бүхий хүмүүс гэж буй. Хаад, жанжид, захирагчид, улстөрчдийг тэд өөрсдийн байр, сууринаас үнэлж, тэдэнд нөлөөлж, далдаас төр барилцаж байдаг. Ихэнх улс оронд ийм хүмүүс, хүч сулдаа, аяндаа нэгдэж гүнийн төр засгийн үүрэг гүйцэтгэж, бодит далд хүч болж хувирдаг жамтай. Зарим улс оронд шашны нөлөө ил, далд өсөн өссөөр төр засгийн дээр гарч улмаар төр болон шашны эрхийг илээр хослуулан баригч ч гарч ирдэг. Энэний жишээ бол Төвдийн Далай лам нар юм. Шашны томчууд нь эхэн үедээ гүнийн төр засаг мэт байх боловч сүсэгтэн олны итгэл, хүндэтгэлд тулгуурлан ил болсоор, нөлөө нь өссөөр, төр засгийн эрхийг гартаа бүрэн оруулдаг байна.
Гүнийн төр засаг мэт хүч XXI зуунд ч олон оронд ажиглагдах болов. Иймэрдүү хүч Их Британид бол голдуу л хатан хааны талынхан, лордууд, харин АНУ-д бол банк-санхүү, цэрэг-тагнуул, цэрэг зэвсгийн аж үйлдвэрийн эзэд, хэвлэл-мэдээллийн томчуудын хам нөлөө, сонирхол юм.
Чухамхүү тэдний нөлөө, оролцооны улмаас төрийн эргэлт, улстөрийн аллага, ерөнхийлөгч болон ерөнхий сайдын хууль бус гэхээр огцруулалт, улстөрийн тогтворгүй байдал, хямрал гарч байжээ. Гүнийн улстөрийн далд хүчнүүдийн нөлөө, оролцоотойгоор том эзэнт гүрнүүд хүртэл мөхөж байв. Ази дахины жишээ, баримт гэхэд л Монголын эзэнт гүрний, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн мөхөл, мөн Манжийн эзэнт гүрний мөхөл юм. Хятадыг бүхэлд нь (хойд, урд) эзэлж чадсан монгол төр аргагүйн эрхээр хятад түшмэдүүдийг өргөн ашиглахаас өөр аргагүй байв. Төв хэсэгт, мөн мужуудад хятад түшмэдүүд монголчуудын эсрэг нууц, далд ажилласаар тариачдын өргөн бослого гаргажээ. Манжийн төрд ч мөн ийм шинжтэй цохилт ирж мөхсөн болно. Ар Монгол дахь Манж, Хятадын ноёрхлын эсрэг нууц, далд ажиллаж ирсэн Монголын эх орончдын тэмцэл ч гэсэн “гүнийн улстөрийн хүчний” нөлөө, оролцоо, далд удирдлагаар XIX зууны эцсээс ХХ зууны эхийг дамнан үргэлжилж байв. Чухам тэр хүч (гүнийн төр засаг, удирдлага) цаг ба эгзэг, элдэв боломжийг ухаалгаар ашиглан тусгаар тогтнол зарлаж, нөхцөл, байдалд нийцүүлэн Богд гэгээнийг хаанаар өргөмжилж, төр засгийг эмхлэн байгуулж, 1921 онд Барон Унгерны дивизийг бүх талаар дэмжиж, өөрсдөө шууд оролцож байж гамин цэргийн их хүчийг бут цохижээ. Харамсалтай нь дотоодын болон гадаадын нууц ажиллагаа, хорлол, террор тэр эх орончдын цөм хэсгийн нь амь насыг бүрэлгэж чаджээ.Шарын шашны гүнзгий нөлөө болон Богд гэгээний ямар ч ирээдүй үгүй, дэвшил үгүй, болхи удирдлага дор Ар Монголыг үлдээх, орхих гэсэн гадны санаархал цаана нь нуугдаж байжээ.
Энэ зорилго, оролдлогыг үл ухаарсан, үл ойлгосон, монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөний жинхэнэ удирдагчдыг олж харах чадваргүй хүмүүс огт өөрийг өнөөдөр ч гэсэн ярьсаар, “нотолсоор” байгаа нь эмгэнэл юм.
“Гүнийн төр засаг” гэхээр хүч оршин байх, түүний нөлөө, оролцоо тооцогдож байх нь мөнхийн гэхээр үзэгдэл, урсгалаар, аяндаа буй болдог далд, нууц сөрөг хүч юм. Төр засгийн хуурамчлал, дүр эсгэлт, “үндэсний төр” нэртэй харийн төр, “ардчилсан төр” нэртэй хөрөнгөтний төр, “олонхийн ардчилал” нэртэй цөөнхийн засаглал, төрийн эрхэнд тохиолдлын хүн, хүч, чадвар мөхөс хүн, хүч гарсан тохиолдлуудад “гүнийн, далд төр засаг” заавал ч үгүй гарч ирдэг байна. Дүр эсгэсэн, хуурамч ардчиллын нөхцөлд төр нь хэрэг дээрээ хөрөнгөтний төр байдаг, эсвэл хөрөнгөтнүүдийн тавиул, утсан хүүхэлдэй байдаг. Ухамсар дорой олонхийн саналыг элдэв аргаар олзолж сурсан хөрөнгөлөг этгээдүүд, гадныхны гар хөл бологсод “ардчилал” нэртэй, “ардчилал” багтай төр, засгийг хэдэн ч удаа, хичнээн ч урт хугацаагаар байгуулж чаддаг нь тив тивийн практикаар нотлогдоод байна. Ийм нөхцөлд улстөрийн олон нам байгуулагддаг, улстөрийн амьдрал тогтворгүй болдог, сонгууль будилдаг, популистууд эрээ цээрээ алддаг, авлига цэцэглэдэг, нийгэм хаос байдалд ордог нь тодорхой боллоо. АНУ-ын өнөөдрийн жишээ гэхэд л “сонгууль болж санал хураалт явагдахаас өмнө (бүр хэдэн сарын өмнө) өөр намын нэр дэвшигчийг хөнөөх гэж 2-3 удаа оролдлоо. Ардчилсан гэгдэх оронд, ардчилсан нэртэй нам төр засгийн эрхэнд байгаа үед улстөрийн ийм хүчирхийлэл байж болох уу? Сонгогчид биш, харин төрийн эрхэнд үлдэх гэж шунасан хүмүүс шийдвэр гаргах гэж оролдож байна шүү дээ! Ардчилсан оронд, ардчилсан сонгуулиар ард түмэн л ерөнхийлөгчөө тодруулах ёстой биз дээ?
Дэлхийн хэмжээнд өрнөж, өргөжсөөр байгаа даяарчлах үйл явц, зорилгыг “хүн төрөлхтөнг нэг хэвэнд, нэг жолоонд оруулах зорилго” мэтээр гуйвуулан ойлгох, тайлбарлах явдал АНУ-ын зүгээс жанжлах санаархалтай нь уялдан анх гарч иржээ. Энэ санаархал нь одоо оролдлого болон туршигдаж, цэрэг-зэвсгийн хүчинд түшиглэн эрч хүч авсаар байна.
Том газар нутагтай улс орон, байгалийн их баялагтай улс орон, ядуу буурай улс орон, геополитикийн хувьд чухал дэвсгэр нутаг, нуур, далайг өөрийн бүрэн эрхшээлдээ оруулж, байлгаж, ашиглаж, мөлжиж байхын төлөө АНУ ямар ч заль мэх хэрэглэхээс буцахгүй болчихжээ. Ийм зорилгоор террор ч үйлдэх боллоо. Энэ байдлыг нь таньж, ойлгосон улс орон бүр АНУ-аас хөндийрч эхэллээ. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Дэлхийн бусад том, хүчирхэг гүрнүүд энх тайван, тэгш эрх, чөлөөт байдал, харилцан ашигтай байдлыг эрхэмлэж, том бага гэлтгүйгээр бусад улс оронд хүндэтгэлтэйгээр хандаж, онцлог бүхнийг нь, өвөрмөц байдал бүхнийг ойлгож, тооцож харилцах болов. Чингэж дэлхий дахинд шинэчлэл, өөрчлөлт явагдаж байна.
Олон улсын харилцаа олон том төвтэй, олон тулгууртайгаар шинэ бүтэц, зохион байгуулалтанд шилжиж эхэллээ. Ийм процесс эргэлтгүй өрнөх нь тодорхой болчихлоо. Түүнд саад болох, бүхнийг бүгдийг өөртөө захируулах гэсэн АНУ-ын санаархал аль ч бүс нутагт “хад мөргөж” байна.
Улстөрийн албан ёсны тогтолцооны гадна байж, “гүнийн төр, засгийн” үүрэг гүйцэтгэдэг хүчийг таньж, тооцож байх нь улстөрийн танихуй, улстөрийн соёлын нэгэн чухал шаардлага юм. 200 гаруй тооны улс орон, олон мянган угсаатан даяарчлагдах процесст автахын зэрэгцээ өөрийгөө хадгалж үлдэх, үнэт уламжлалаа тээсээр, баяжуулсаар байхыг эрмэлзэн буй эдүгээ цаг үед улстөр судлал “гүнийн төр, засгийн үзэгдэлд” анхаарал хандуулахгүй байж болохгүй билээ. Хуурамчлал, дүр эсгэлт, олон нүүр, олон стандарт, тоглоомын гэхээр шинж, байдал цөөн бус улс орны төр, засгийн үйл ажиллагаанд ажиглагдах болсон эдүгээ цагт, мөн үнэн ба худлыг олж харахад хүнд болсон нөхцөл, байдал дунд “гүнийн төр, засгийн” гэнэтийн, заримдаа зүй бусын нөлөө, оролцоог таних, тооцох нь ч чухал болчихлоо. Улстөрийн намуудын нэр, хаяг ч, шинж байдал ч, баримталдаг гэгдэх үзэл санаа нь ч тэр болгон худлаар дүүрчихээд байгаа нь зарим тохиолдолд ганцхүү “гүнийн төр, засагт” л найдахаас өөр аргагүй байдлыг ч буй болгож байна. Тодорхойгүй, эгзэг ээдрээтэй, худлын нь цаана үнэн, багны нь цаана жинхэнэ нүүр царай нь нуугддаг үзэгдэл олон улсын улстөрийн амьдралд улам л өргөжсөөр, газар авсаар байгаа нь ч нууц биш билээ.
Албан ёсны төр, засаг ба гүнийн төр, засгийн үнэн нүүр царайг таньж тооцох, цаашдын чиг хандлагандаа ашиглах, болзошгүй гэнэтийн өөрчлөлт, хугарал, нугарлаас сэргийлэх чадавхыг ялангуяа дипломатууд сайтар эзэмшсэн байх нь чухал болно.
Гүнийн төр, засгийг тодорхой нэгэн үзэл суртлаар хөглөж, хөтөлж, санхүүжүүлж ирсэн гэх хардлага “сионы мэргэдийн протоколуудтай” холбогдож, банк-санхүүгийн эзэд-еврейчүүдтэй холбогдож яригдах нь буй. Энэ хардлага оргүй хоосноос ч төрсөн, гарсан биш юм. Энэ талаарх мэдээллүүдийг нягтлан үзэх, өнөөгийн бодит байдалтай уялдуулан шалгах, судлах нь мөн чухал байна. Бага буурай улс орны баялгийг цөлмөн авахад одоо үл хэрэглэгдэх арга гэж үгүй болжээ. “Тэр улсыг эзлэх, эрхшээх гэж дайн хийгээд яах вэ? Төр засгийг нь л худалдаад авчихад болоо шүү дээ!” гэх бодлого эдүгээ хаа сайгүй хэрэгжиж байна. Өөрт нь үйлчилдэг улстөрийн нам, тэр намын удирдлага дахь хүмүүсийг тэтгэж, санхүүжүүлж, сонгуульд ялуулж, илчлэгдэх үед нь оргуулан аваад орогнуулж, хамгаалж байгаа баримт, жишээ ч олон болов. Дэлхийг бүхэлд нь эзлэх, захирах, мөлжих “Бурхдаас олгогдсон эрх бүхий дээд төрөлтөн, дээд угсаатан” гэх үзэл суртлын шинэ хувилбар гарч, энэ чиглэлийн “архаг хууччууд” өнөөдөр нэгдэж нийлээд байна. Аливаа үзэл суртал олон хүнийг эзэмдэх хэрээрээ материаллаг хүч, улстөрийн хүч болдог жамтай болохоор өнөөдөр иймэрдүү үзэл сурталд автсан улс орны тоо хэдэн арав болсон том аюул нүүрлэлээ. Тэд дэлхийн 3-р дайныг өдөөж болзошгүй болчихлоо. Орчин үеийн дэлхийн дайн цөмийн зэвсэг хэрэглэж байж л төгсөх болно. Энэ том аюул, сүйрлээс сэргийлэх хэрэгтэй болоод байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.