Чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчлөх тухай захирамж гаргав

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2014 09 сар 22

Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг еөрчлөх тухай 146 дугаар захирамж гаргав.

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар уг захирамжид заажээ.

Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн ажлаа зохион байгуулахыг Байнгын хороодын дарга, гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосон байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх