Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2 цагийн өмнө

Шатахууны хомсдол нүүрлэсэн эмзэг цаг үетэй зэрэгцэн, Төрийн ордныг тойрсон жагсаал болж байна. Үүнтэй зэрэгцэн, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газрыг огцруулах санал гаргана гэдгээ зарлалаа.
Дэд сайдыг эсрэг гэх жагсаалыг "Жэнко"-гийн сүүдэр гэгддэг Э.Одбаяр санхүүжүүлж, Н.Ганибал зохион байгуулалтыг нь хариуцсан гэх бор шувуу ч нисээд амжиж. Олуулаа харагдах хэрэгтэй учраас ХУД-ийн АН-ын зарим албан тушаалтан бусад дүүргийн үүрийн дарга нар руу урд орой утас цохиж, цуглаанд боломжоороо хүн авчрахыг гуйх, үүрэгдэхийг хослуулжээ.
Хамгийн гол нь АН-ын удирдлагууд энэ талаар огт мэдээгүй гэх бөгөөд тус намын хэсэгхэн улс төрчид өөрсдийн ашиг сонирхлоо хангуулахын тулд эмзэг байдал дээр нь дөрөөлж засагт шахалт үзүүлэх замаар сарвайснаа авч, санасандаа хүрэхийн тулд иргэдийг урдаа барихаар шийдсэн бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.