Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2014 09 сар 24
Энэ сарын 19-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл баг Зүүн Тэрэмийн “Харзны тохой “ гэх газрын Сэлэнгэ голын урд салаанд иргэн Б хадлангийн өвс хадаж байгаад эрэг рүү жолоодож явсан трактортойгоо унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэрэг учрал болсон газарт аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Мөнхбатаар ахлуулсан шуурхай бүрэлдэхүүн явж ажиллаж байгаа аж.
Ард иргэд та бүхэн томоохон гол мөрний ай сав дагуу ажил үйлчилгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулан “СЭРЭМЖЛҮҮЛЖ” байна.
www.times.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.