Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 10
・ 1
ИНЕГ-ын даргын А/470 дугаартай нууц тушаал энэ 9 дүгээр сарын 12–нд гарсныг маш нууцалж байгаа гэнэ. Учир нь ИНЕГ-ын санхүү эдийн засгийн газрын дарга Л.Нэргүй нь нягтлан бодогч Б.Отгонтуулыг, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ган-Очир нь Тамгын хэтсийн мэргэжилтэн Д.Анарзулыгаа дагуулан Өмнөд Солонгосын Сөүл, АНУ-ын Санфранциско, Лос-Ажелос, Канад улсын Торонто, Калгари, Бурнаби, Ванкувер хотуудаар гадаад томилолтоор ажиллах нэрээр аялан зугаалах шийдвэр гаргуулсан байна. Энэ хоёр дарга заавал нэг нэг залуухан бүсгүйчүүдтэй хослож яваад байхдаа ч яахав дээ хэмээн иргэний нисэхийнхэн жиг жуг хийцгээж байгаа аж.
Сүүлийн үед ИНЕГ-ын хэмжээнд томилолт нэрээр гадаадад олон хоногоор зугаалдаг явдал газар аваад байна. Тодруулбал энэ оны эхэнд л гэхэд Л.Нэргүй, Б.Ган-Очир нар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж тус байгууллагад ямарч хэрэгцээ шаардлагагүй гадаад томилолтоор Испани, Франц улсуудад зугаалж 15 сая төгрөгийн үргүй зардал учруулж төсвийн хөрөнгийг зарсан.
Мөн тэргүүн дэд дарга С.Энх-Амгалан Канад улсруу удаа дараа хувийн ажлаар зорчихдоо байгууллагаас 100% зардлаа гаргуулаад зогсохгүй аль эрт төгсөөд ирсэн хүүхдээ одоо сурч байгаа мэтээр сургалтын зардалд 54000 ам.доллар нөхөж авсныг хэвлэлээр нилээн шуугисан. Хөрөнгө санхүүтэй холбоотой үүссэн зөрчил дутагдлыг шалгаж өгөхийг хүссэн Иргэний нийгмийн байгууллагын хүсэлтийг тухайн үед ИНЕГ-ын 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит шалгалт хийх үе нь таарсан Үндэсний Аудитын Газрын дарга Зангад хүлээж авсан мөртлөө яг эдгээр зөрчлийг хөндөлгүй дарагдуулж өнгөрөөсөн гэдэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.